Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
Хэргийн индекс | 151/2016/01112/и |
Дугаар | 1120 |
Огноо | 2016-11-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1120
2016 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 151/ШШ2016/01120 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 21 дүгээр хороолол Агь ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг Баянчандмань сум 2 дугаар баг Замт илтийн 4-9 тоотод оршин суух Боржигон овгийн Сүръяагийн Батсүрэн /ВУ73091003/-д холбогдох
10 349 820 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Агь ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Манай компани иргэн С.Батсүрэнгийн хүнсний дэлгүүрт байнга бараа бүтээгдэхүүн зээлээр нийлүүлдэг. Тогтмол үйл ажиллагааны дагуу 2016 оны 07 сарын 01-ний өдөр 12AGI-HU-172 тоот гэрээг байгуулан 2016 оны 07 сарын 07-ны өдөр Худалдааны төлөөлөгч н.Нинжбаатар нь 7 489 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн байна. дээрх гэрээний дагуу С.Батсүрэн нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг тухайн сарын 30-ны дотор шилжүүлсэн байх үүрэг хүлээдэг бөгөөд өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Иймд үндсэн төлбөр 7 489 000 төгрөг, алданги 464 318, нэмэгдүүлсэн гэрээний алданги 134 802 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 180 550 төгрөг. Нийт 10 849 820 төгрөгийг С.Батсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ачмаа шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...С.Батсүрэнгээс нэхэмжилсэн 10 349 820 төгрөгөөс 2 635 820 төгрөгийг татгалзаж, 1 000 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 25-ны дотор, үлдсэн 6 714 000 төгрөгийг, сар бүрийн 25-ны дотор 1 678 500 төгрөгийг 2017 оны 03 сарын 25-ны дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.
Хариуцагч С.Батсүрэн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...Агь ХХК-ний нэхэмжилсэн 7 714 000 төгрөгийн 2016 оны 11 сарын 25-ны дотор 1 000 000 төгрөгийг, 2017 оны 03 сарын 25-ны дотор сар бүр 1 678 500 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Агь ХХК хариуцагч С.Батсүрэнд холбогдуулан 10 349 820 төгрөг гаргуулахыг хүсс эн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ачмаа 10 349 820 төгрөгөөс 2 635 820 төгрөгийг татгалзаж, Хариуцагч С.Батсүрэн 7 714 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 25-ны дотор 1 000 000 төгрөгийг, 2017 оны 03 сарын 25-ны дотор сар бүр 1 678 500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 180 550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч С.Батсүрэнгээс тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 90 275 төгрөг, төрийн сангаас 90 275 төгрөг тус тус нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Агь ХХК 10 349 820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 635 820 төгрөгийг татгалзаж, хариуцагч С.Батсүрэн 7 714 000 төгрөгийн 2016 оны 11 сарын 25-ны дотор 1 000 000 төгрөгийг, 2017 оны 03 сарын 25-ны дотор сар бүр 1 678 500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Батсүрэнгээс 180 550 төгрөг, төрийн сангаас 180 550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН