Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 00298

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би

        Нэхэмжлэгч: Төрийн банкны Мандал тооцооны төвийн  нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн 203  тоотод оршин суух Тайж овогт Сэрээжавын Пүрэвсүрэн /РД:ЧО73051003, Утас:99732148/, Чандмань овогт Баянцагааны Алтанцэцэг /РД:МЗ72040601, Утас:99731969/ нарт холбогдох зээлийн төлбөр 5809940 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 113167 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Мандал тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … 3ээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү алданги, торгуулийн төлбөр барагдуулах, барьцаа хөрөнгө битүүмжлүүлэн хамгаалалтанд авах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах. Зээлдэгч С.Пүрэвсүрэн, Хамтран зээлдэгч Б.Алтанцэцэг  нар нь Төрийн банкны Мандал тооцооны төвөөс 2015 оны 02-р сарын 04-ны өдөр № 15/32 тоот цалингийн зээлээр 3,500.000 /гурван сая таван зуун мянган / төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,7 %-н хүүтэй /жил 20,4 /%-н хүүтэй зээлийн болон барьцааны гэрээ, гэрээний хавсралт 1 төлбөрийн хуваарийн дагуу зээл төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан зээл авсан. Нэмэлт цалингийн зээлээр 2015 оны 04-р сарын 08-ны өдөр № 15/101 тоот зээлийн гэрээгээр 5,000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,7 % /жил 20,4/ %-н хүүтэй зээлийн болон барьцааны гэрээ, гэрээний хавсралт 1 төлбөрийн хуваарийн дагуу зээл төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэтэл зээлдэгч, хамтран зээлдэгч нар өнөөг хүртэл банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч С.Пүрэвсүрэн, Б.Алтанцэцэг нараас Үндсэн зээл 5,467,688.53 төгрөг, зээлийн хүү 186,252.74 төгрөг, хуримтлагдсан үндсэн зээлийн хүү 149,739.66 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 1,258.99 төгрөг нийт 5,804,939.92 /таван сая найман зуун дөрвөн мянга есөн зуун гучин есөн төгрөг ерөн хоёр мөнгө /, Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 113,167.11 /нэг зуун арван гурван мянга нэг зуун жаран долоон төгрөг арван нэгэн мөнгө/, Нотариатын үйлчилээний хөлс 5,000 /таван мянган төгрөг /нийт 5,923,107.03 /таван сая есөн зуун хорин гурван мянга нэг зуун долоон төгрөг гурван мөнгө/ -г тус тус гаргуулж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч С.Пүрэвсүрэн, Б.Алтанцэцэг нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: …бид Төрийн банкны Мандал тооцооны төвөөс цалингийн зээл авсан нь үнэн. Бид зээлийн хуваарийн дагуу эргэн төлөлтийг хииж чадаагүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны байдлаар биднээс 5923107 төгрөг нэхэмжилсэн боловч бид төлөлтийг хийж өнөөдрийн байдлаар 5271000 төгрөгний үлдэгдэлтэй байна. Энэ 5271000 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Мандал тооцооны төвийн захирал Б.Мандахаас шүүхэд ирүүсэн тайлбартаа: ... Мандал тооцооны төв нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Мандал сум дахь сум дундын шүүхэд зээлдэгч Сэрээжав овогтой Пүрэвсүрэн /ЧО73051003/ Хамтран зээлдэгч Баянцагаан овогтой Алтанцэцэг /МЗ72040601/ нарын зээлийн төлбөр болох 5,923.107 /таван сая есөн зуун хорин гурван мянга нэг зуун долоон/ төгрөгийг нэхэмжилсэн билээ. 2016 оны 09 дүгээр сарын зээлийн төлбөр төлөгдөж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар цалингийн зээлийн үлдэгдэл 5,271.000 /таван сая хоёр зуун далан нэгэн мянган /төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүүний өр төлбөртэй болохыг тодорхойлов гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Мандал тооцооны төв нь хариуцагч С.Пүрэвсүрэн, Б.Алтанцэцэг нараас 5923107 төгрөг гаргуулахаар шаардсан  ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Пүрэвсүрэн, Б.Алтанцэцэг нь 9 дүгээр сарын зээлийн эргэн төлөлтийг хийж 2016 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар 5271000 төгрөгний үлдэгдэлтэй энэ үлдэгдэлээ төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа дахь Мандал тооцооны төв нь 5809940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 9 дүгээр сарын эргэн төлөлт 538940 төгрөг төлснийг  хасч тооцон 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 5271000 төгрөг гаргуулахаар зохигчид харилцан тохиролцсон нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа ба зохигчдын эвлэрэл нь хуульд харшлах зүйлгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар  хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

                               

            1. Иргэний      хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа дахь Мандал тооцооны төв нь  нэхэмжлэлийн шаардлагаас /төлөгдсөн тул/  538940 төгрөгний шаардлагаас татгалзаж, хариуцагч С.Пүрэвсүрэн, Б.Алтанцэцэг нар нь 5271000 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа дахь Мандал тооцооны төвд төлөхөөр харилцан тохиролцсоныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжпэгч Төрийн банкны Зүүнхараа дахь Мандал тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот данснаас 56584 төгрөгийг, хариуцагч С.Пүрэвсүрэн, Б.Алтанцэцэг нараас 56584 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжпэгч Төрийн банкны Зүүнхараа дахь Мандал тооцооны төвд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ