Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2016/00240/И |
Дугаар | 00256 |
Огноо | 2016-09-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 00256
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 9 дүгээр баг, Партизаны № 30 тоотод оршин суух, /Одоо Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг, Ноёдын № 60 тоотод оршин сууж байгаа/ Боржигон овогт Баасанхүүгийн Хандаа /РД:МЧ89110804, Утас:89282861, 89983108/, Сэлэнгэ аймаг Мандал сум 9 дүгээр баг, Партизаны № 30 тоотод оршин суух, /Одоо Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг, Ноёдын № 60 тоотод оршин сууж байгаа/ Боржигон овогт Шүюунягийн Баасанхүү /РД:МЗ59072365/ нарт холбогдох 1.275.633.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Хандаа, Ш.Баасанхүү нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН банкны Төмөр зам тооцооны төвөөс 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-14/172 тоот зээлийн гэрээ, БГҮ-14/172 тоот барьцааны гэрээгээр 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн өрхийн зээл авсан. Зээлийн барьцаанд 5-р баг Баянголын задгайд байршилтай 61.8 мкв талбайтай ажилчдын 0.7 га эзэмших газрын хамт, бараа материал, хөргөгч, зурагт, буйдан тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.2-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 4.464.310,16 /дөрвөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга гурван зуун арван төгрөг арван зургаан мөнгө/, зээлийн хүүгийн төлбөрт 1.944.479 /нэг сая есөн зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун далан есөн төгрөг/, торгуулийн хүүгийн төлбөрт 8.125 /найман мянга нэг зуун хорин таван/ төгрөг, нийт 6.916.914,16 /зургаан сая есөн зуун арван зургаан мянга есөн зуун арван дөрвөн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийн төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 2016 оны 01 дүгээр сараас 224 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг 2016 оны 05 дугаар сарын 06-нд зээл төлөх мэдэгдэл өгч, удаа дараа утсаар ярьж, уулзан зээл төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
Үүнд:1.2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-14/172 тоот дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,
2.2016 оны 07 дугаар сарын 28-ны байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах
Үндсэн зээлийн үлдэгдэл 1.035.689,84 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт 197.522,20 төгрөг
Торгуулийн хүү 32.721,52 төгрөг
Нотариатын зардал 9.700 төгрөг
Нийт 1.275.633,56 төгрөг
3.Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал:
Улсын тэмдэгтийн хураамж 35.165.21 төгрөг
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч Б.Хандаа, Ш.Баасанхүү нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны Зүүнхараа салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний Б.Хандаа нь ээж Ш.Баасанхүүгийн хамтаар Хаан банкнаас зээл авсан нь үнэн. Одоо Хаан банкны нэхэмжилж байгаа 1.275.633.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Маргах зүйл байхгүй гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 1.275.633.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Хандаа, Ш.Баасанхүү нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 1.275.633.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Хандаа, Ш.Баасанхүү нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.165.21 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Хандаа, Ш.Баасанхүү нараас 17.582.6 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 17.582.6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН