Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 526

 

                                                                        

 

 

 

 

 

 

 

Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор С.Баттамир,

            ялтан Ч.Идэрбатын өмгөөлөгч Б.Дашдорж,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Чингис, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Идэрбатын гаргасан давж заалдах гомдол, прокурор Д.Агарын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 5/42 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт холбогдох эрүүгийн 201625010220 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Эрэгсүрэнгийн Ундрахсайхан, 1986 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонирын 3 дугаар баг, 1-9 тоотод оршин суух,

 

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:МЗ86120531/,

 

2. Боржигон овогт Чинбаатарын Идэрбат, 1994 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сум Жаргалмандахын 1 дүгээр баг, 108 тоотод оршин суух,

 

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:МН94041411/,

 

Э.Ундрахсайхан нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Ч.Идэрбаттай бүлэглэн, 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглаж Х.Эрдэнэбилэгийн зүүн бугалган тус газарт нь хутгалж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт,

мөн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь-Эхийн 6-912 тоотод хохирогч Ч.Идэрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Ч.Идэрбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Ч.Идэрбат нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Э.Урдрахсайхантай бүлэглэн, 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглан, халбагыг зэвсгийг чанартай хэрэглэн түүний зүүн нүдний доор хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Ундрахсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Ч.Идэрбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ундрахсайханыг ялтай байхдаа согтуугаар бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хутга мэс хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг мөн бусдыг зодож бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, Ч.Идэрбат нь бусадтай бүлэглэн халбагыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокуророос Э.Ундрахсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Э.Ундрахсайханыг 5 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Идэрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Э.Ундрахсайханд энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хорих ял болох 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5  жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Ундрахсайханд оногдуулсан 5 жил 2 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Идэрбатад оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нар нь 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 1-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 418 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй хутга 1 ширхэг, халбага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Ч.Идэрбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Гэхдээ надад оногдуулсан ял шийтгэлийг эдлэхэд бэлэн байгаа боловч дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэмт хэрэг яг юунаас болж, ямар  сэдэлтээр үйлдэгдсэн гэдгийг тогтоогоогүй. Мөн гэр бүлийн маргаанд намайг хөндлөнгөөс оруулж, гурав, дөрөвүүлээ нийлж зодож дайралт хийж байхад нь сандарч тэвдсэний улмаас аргагүй хамгаалалт хэтрүүлсэн. Төрсөн ах, дүүс гэр бүлийн хүмүүсийн маргааны золиос болон сэдэлтгүй хэрэг дээр буруу зүйлчлүүлж, яллагдаж байгаадаа гомдолтой байна.

Иймд уг хэргийн сэдэлтийг тогтоож, үнэн зөв шийдэж өгнө үү…” гэжээ.

 

Прокурор Д.Агар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн тогтоолоос үзэхэд шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар ялтан Чинбаатарын Идэрбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Гэтэл шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар ялтан Чинбаатарын Идэрбатад оногдуулсан хорих ялын хэмжээг 5 жил 1 сар, 3 жил 4 сар гэж өөр өөрөөр бичжээ.

Мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар ялтан Чинбаатарын Идэрбатад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх гэж өөр өөрөөр шийдвэрлэжээ.

Шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 2841. дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна”, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт заасан “Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн” байвал зохино гэх шаардлагыг тус тус хангаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Ялтан Ч.Идэрбатын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гарах болсон сэдэлт, шалтгаан нөхцлийг бүрэн тодруулж чадаагүйгээр хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу гэж маргаж байсан. Энэ хэрэг нь гэр бүлийн хүмүүсийн хоорондын маргаантай нөхцөл байдлуудаас гарах болсон шалтгаан нөхцөл байгаа тул уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан. Түүний давж заалдах гомдолд “аргагүй хамгаалалт” гэж бичигдсэн байгаагаас бусад зүйлийг дэмжиж байна. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Улсын яллагч С.Баттамир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх ялтны хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Гэвч шийтгэх тогтоолын 4 дэх заалтад ялтан Ч.Идэрбатад оногдуулсан хорих ялын хэмжээг 5 жил 1 сар, 3 жил 4 сар гэж өөрөөр бичсэн байна. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эсхүл хүндрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэсэн дүгнэлтийг хийв.

 

Прокуророос “Э.Ундрахсайхан нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Ч.Идэрбаттай бүлэглэн, 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглаж Х.Эрдэнэбилэгийн зүүн бугалган тус газарт нь хутгалж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт,

мөн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь-Эхийн 6-912 тоотод хохирогч Ч.Идэрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Ч.Идэрбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Ч.Идэрбат нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Э.Урдрахсайхантай бүлэглэн, 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглан, халбагыг зэвсгийг чанартай хэрэглэн түүний зүүн нүдний доор хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардуулсан тухай баримтаас үзэхэд анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолын хувийг анхан шатны шүүх нь прокурор Д.Агарт 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гардуулсан байх бөгөөд прокурор улсын яллагчийн эсэргүүцэлдээ “шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар ялтан Чинбаатарын Идэрбатад оногдуулсан хорих ялын хэмжээг 5 жил 1 сар, 3 жил 4 сар гэж өөр өөрөөр бичсэн, мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар ялтан Чинбаатарын Идэрбатад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх гэж өөр өөрөөр шийдвэрлэжээ.” гэсэн байна. Улсын яллагчид гардуулсан шийтгэх тогтоолын хувь хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоолын хувьтай зөрүүтэй бичигдсэн болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.”, 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх бөгөөд удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.”, 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт заасан “Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэг эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байвал зохино.” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заажээ.

 

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухай этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулахдаа хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна.” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх ялтан Ч.Идэрбатад ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн,хэрэгт оролцсон оролцоо зэргийг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур оногдуулах боломжтой” гэж дүгнээд түүнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь дээрх хуулийн заалтыг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу хэрэглэсэн байна.

 

Мөн анхан шатны шүүх Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт “Шүүх ял оногдуулахдаа энэ хуулийн 56.1-д зааснаас бусад байдлыг ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэсэн заалтыг баримтлан хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулахыг цаашид онцгойлон анхаарвал зохино.

Иймд прокурор Д.Агарын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ялтан Ч.Идэрбатын “уг хэргийн сэдэлтийг тогтоож, үнэн зөв шийдэж өгнө үү” гэх утга агуулга бүхий гомдлыг энэ удаа хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: