Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 622

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 07 өдөр       Дугаар 181/ШШ2016/00622           Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                            

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой, 52 гудамж 311 тоотод байрлах Зээрд-Адуу овогт Банзрагчийн Эрдэнэбат /РД: ИЙ67082512/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 14 гудамж 416 тоотод оршин суух Хатиган овогт Гэндэндоржийн Дашзориг /РД: ЖЗ76051913/-т холбогдох

 

3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Эрдэнэбат Г.Дашзоригт 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг бид гарын үсгээ зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Г.Дашзоригт нь зээлийн төлбөрөө төлөөгүй, өдийг хүртэл өгөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу хугацаа хэтрүүлэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, үндсэн 3 900 000 төгрөгийг түүний хүү болох төгрөгийн хамт гаргана уу. Г.Дашзориг 3 900 000 гаргуулж өгнө. Иймээс улсын тэмдэгтийн хураамж гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь Г.Дашзоригт холбогдуулан 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 757 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 1 143 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь хариуцагч Г.Дашзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь хариуцагч Г.Дашзоригоос нэхэмжилсэн 3 900 000 төгрөгийн шаардлагын 2 757 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1 143 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Зохигч талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

 

 

Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь хариуцагч Г.Дашзоригоос нэхэмжилсэн 3 900 000/гурван сая ёсөн зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 2 757 000/хоёр сая долоон зуун тавин долоон мянга/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1 143 000/нэг сая нэг зуун дөчин гурван мянга/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийн 50 хувь болох 38675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 тоот данснаас 38675 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Дашзоригоос 31982 төгрөгийн 50 хувь болох 15991 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэбатад олгосугай.

 

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                           С.ХИШИГБАТ