Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 639

 

 

2016 оны 09 сарын 09 өдөр        Дугаар 181/ШШ2016/00639             Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                   

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27-р хороо, дунд дарь эх 36-р гудамж, 1866 тоотод оршин суух, Боржигин овогт Сандагсүрэнгийн Тамир/РД: ЦА76012376/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, хангайн 17-р гудамж, 681 тоотод оршин суух, Олхонууд овогт Цэрэндэжидийн Цэнд-Аюуш/РД: ХК82041720/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, хангайн 17-р гудамж, 681 тоотод оршин суух, Олхонууд овогт Сономын Цэрэндэжид/РД: ХК58020402/ нарт холбогдох

 

300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Тамир миний бие нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Цэнд-Аюуш, С.Цэрэндэжид нарт 700 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дуусч мөнгөө төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцно. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийдг хүртэл төлөөгүй байна. Иймд Ц.Цэнд-Аюуш, С.Цэрэндэжид нараас 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч Ц.Цэнд-Аюуш, С.Цэрэндэжид нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Таимрын нэхэмжилсэн 300 000 төгрөгийг хариуцагч С.Цэрэндэжид, Ц.Цэнд-Аюуш нар нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                                                  

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Тамир нь хариуцагч С.Цэрэнджид, Ц.Цэнд-Аюуш нарт холбогдуулан 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

  Нэхэмжлэгч С.Тамир нь С.Цэрэндэжид, Ц.Цэнд-Аюуш нараас 300 000 төгрөг гаргуулахаар  нэхэмжилсэнийг хариуцагч С.Цэрэндэжид, Ц.ЦЭнд-Аюуш нар нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

                                                                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Тамир нь харуицагч С.Цэрэндэжид, Ц.Цэнд-Аюуш нараас 300 000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийн тал хувь болох 4825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас 4825 төгрөгийг, хариуцагч С.Цэрэндэжид, Ц.Цэнд-Аюуш нараас 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Тамирт олгосугай.

 

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурьдсугай.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                              С.ХИШИГБАТ