Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2016/00970/И |
Дугаар | 745 |
Огноо | 2016-09-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 745
2016 оны 09 сарын 21 өдөр Дугаар 181/ШШ2016/00745 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Гачууртын зам 104, Амгалан 13260-д байрлах “М-Си-Эс Кока-Кола” ХХК /РД: 2663503/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Туушин ХХК-ийн байрны зүүн жигүүр, Ард холдингс ХХК-ийн 2 дугаар давхар/хуучин Өнгөт хэвлэл ХХК-ийн байр/-т байрлах “Айконсепт” ХХК /РД: 5022479/-д холбогдох
5 118 420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 5 118 420 төгрөгийг “Айконсепт” ХХК-аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч “М-Си-Эс Кока-Кола” ХХК нь “Айконсепт” ХХК-д холбогдуулан 5 118 420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1 706 140 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Айконсепт” ХХК нь үлдэх 3 412 280 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М-Си-Эс Кока-Кола” ХХК нь хариуцагч “Айконсепт” ХХК-д холбогдуулан 5 118 420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “М-Си-Эс Кока-Кола” ХХК нь хариуцагч “Айконсепт” ХХК-аас нэхэмжилсэн 5 118 420 төгрөгийн шаардлагын 1 706 140 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 3 412 280 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.
Зохигч талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М-Си-Эс Кока-Кола” ХХК нь хариуцагч “Айконсепт” ХХК-аас нэхэмжилсэн 5 118 420 /таван сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 1 706 140/нэг сая долоон зуун мянга нэг зуун дөч/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 412 280/гурван сая дөрвөн зуун арван хоёр мянга хоёр зуун ная/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 900 төгрөгийн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас 96900 төгрөгийн тал хувь болох 48450 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч “Айконсепт” ХХК-аас 69546 төгрөгийн тал хувь болох 34773 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М-Си-Эс Кока-Кола” ХХК-д олгосугай.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ