Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2016/06142/И |
Дугаар | 101/ШШ2016/04711 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2016/04711
2016 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2016/04711 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар гудамж, 3 тоотод оршин суух Бөө овогт Ганбатын Нарантуяа /РД:УК88111422/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 9-42 тоотод оршин суух, Энхмэнд овогт Эрдэнэбатын Нямтулга/РД:УП89032850/-д холбогдох,
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Нарантуяа, хариуцагч Э.Нямтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Нарантуяа миний бие нь 2009 онд Э.Нямтулгатай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 02 дугаар сар 22-ны өдөр охин Н.Энхгэрэл, 2015 оны 11 сарын 19 өдөр охин Н.Эрхсаран төрсөн. Э.Нямтулга нь өөр эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсний улмаас 2015 оны 11 сараас эхэлж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 2 охин маань миний асрамжид өсөж торниж ирсэн.
Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Н.Энхгэрэл, Н.Эрхсаран нарт маань хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Шүүх шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Э.Нямтулга нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Эрдэнэбат овогтой Нямтулга миний бие нь иргэн Г.Нарантуяатай 2009-2015 оны хооронд хамтран амьдарч Н.Энхгэрэл, Н.Эрхсаран гэх охидтой болсон бөгөөд 2015 оны 12 сараас тусдаа амьдарч эхэлсэн. Иймээс хариуцагч Эрдэнэбат овогтой Нямтулга миний бие салсан эхнэр болох Г.Нарантуяагийн нэхэмжлэл гаргасаны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх нь үнэн болно гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Нарантуяа нь хариуцагч Э. Нямтулгад холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Г.Нарантуяа, Г.Энхтулга нар 2009 онд танилцаж, хамтран амьдрах хугацаандаа 2010 оны 02 дугаар сар 22-ны өдөр охин Н.Энхгэрэл, 2015 оны 11 сарын 19 өдөр охин Н.Эрхсаран нарыг төрүүлсэн, тэд 2015 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарсан, одоо охид эхийн асрамжинд эрүүл өсч бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар болон хүүхдийн төрсний №0396027 Г-1156, №1110007990 дугаартай гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Хонхор тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Зохигч одоо тус тусдаа амьдарч байгаа, хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүүхдийн тэтгэлэгийг хариуцагч Э.Нямтулгаас гаруулж, охин Н.Энхгэрэл, Н.Эрхсаран нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, охин Энхмэнд овогт Нямтулгын Энхгэрэл /регистрийн дугаар УК10222247/ болон 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, охин Энхмэнд овогт Нямтулгын Эрхсаран /регистрийн дугаар УА15311966/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Нямтулгаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нямтулгаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нарантуяад олгосугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА