Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 01186

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Бямбасүрэн даргалж

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр суманд байрлах, Хаан банкны Орхон аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13 дугаар баг, Баянцагаан багийн Өнөр хотхоны 102 дугаар байрны 44 тоотод оршин суух, /ИЛ77040531 / Содов овгийн Дашгаагийн Нэрмандах

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13 дугаар баг, Баянцагаан багийн Өнөр хотхоны 102 дугаар байрны 44 тоотод оршин суух, /ИВ81120701 / Сартуул овгийн Чулуунбатын Долгорсүрэн нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19,603,517.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016-08-19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатар, Б.Төмөртогоо шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Нэрмандах нь ХААН Банкны Орхон салбар, Оюут тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ний өдөр ЗГ201542403681 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,000,000 сая төгрөгийн зээлийг жилийн 15.6%-н хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр зээлсэн Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,782,586,59 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,311,522,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,691,29 төгрөг, нийт 3,098,800 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрч, /191хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7,1,1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн зээл төлөх мэдэгдэлийг 2016 оны 05 сарын 19, зээл буцаан дуудах мэдэгдлийг 2016 оны 05 дугаар сарын 19 ний өдөр, 2016 оны 08 сарын 09 ны өдөр тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд 1. 2015 оны 10 дугаар сарын 22 ний өдөр байгуулсан ЗГ201542403681 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах 2.2016 оны 08 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, 3 Үндсэн зээлийн үлдэгдэл 18,217,413,41 төгрөг, 4 Зээлийн хүүгийн төлбөр 1,105,622,31058 төгрөг, 5 Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,787,80 төгрөг, нийт 19,603,51752 Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Д.Нэрмандах, Ч.Долгорсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие үндсэн зээлдэгч Дашгаа овогтой Нэрмандах, хамтран зээлдэгч Чулуунбат овогтой Долгорсүрэн бид хоёр хаан банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цалингийн барьцаат зээл 20,000,000 төгрөгийн зээл 36 сарын хугацаатай авсан. Эхний 6 сар бүр гэрээний дагуу төлж байсан сүүлийн сард миний хувийн шалтгаанаас болж хугацаа хэтэрсэн үнэн. Хаан банкны эрхлэгч, эдийн засагчтай очиж хугацаа хэтрэлтээс гарч зээлийг хэвийн болгон гэрээний дагуу тогтмол төлнө гэсэн боловч зөвшөөрөөгүй. Зээлийг хэвийн болгож сар бүр тогтмол цалингаас төлнө  гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь хариуцагч Д.Нэрмандах, Ч.Долгорсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 18,217,413,41 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 1,105,622,31058 төгрөг,  Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,787,80 төгрөг, нийт 19,603,517.52 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Нэрмандах, Ч.Долгорсүрэн нар нь  ХААН банкны Орхон салбараас 2015-10-22-ны өдөр ЗГ201542403681 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай барьцаат зээлийн гэрээ байгуулан  зээлж авсан болох нь зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар батлагдаж байна.

Хариуцагч нар нь дээрх зээлээс эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,782,586,59 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,311,522,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,691,29 төгрөг, нийт 3,098,800 төгрөгийг төлсөн байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнүүд, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодолт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч  ХААН банкны Орхон салбар нь хариуцагч Д.Нэрмандах, Ч.Долгорсүрэн нарт хандан 2016-05-19-ний өдөр, 2016-08-09-ний өдөр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах мэдэгдлийг хүргүүлж, анхааруулах захидал бичиж байсан бөгөөд зээлийг төлж барагдуулах хугацаа тогтоож өгсөн боловч зээлдэгч нар зээлийг төлж барагдуулаагүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн нь тогтоогдож байх тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Зээлийн буцаан дуудах тухай мэдэгдэлд “......Зээлдэгч Д.Нэрмандах, Ч.Долгорсүрэн нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл буцаан талах хуваарийг зөрчин банкнаас авсан зээлийг хуваарийн дагуу төлөлгүй удаа дараалан хугацаа хэтрүүлэн гэрээг зөрчиж байна. Иймд гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлж явахыг мэдэгдэж байна” гэжээ. Энэхүү мэдэгдлийг гаргах үед 2016-05-19-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 18,603,294.89 төгрөгийн төлбөртэй байсан байх бөгөөд нэхэмжлэгч  2016 оны 05 дугаар  сарын 25-ны дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг шаардсан байна. 

Зээлийн буцаан дуудах тухай мэдэгдэлд “.........2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээл авсан боловч зээлээ төлөхгүй удаа дараа шаардуулж байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр шардаж байна” гэжээ. Энэхүү мэдэгдлийг гаргах үед 2016-08-09-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 18,217,413.41 төгрөг, хүү 1,050,277.25 төгрөг, нийт 19,267,690.67 төгрөгний төлбөртэй байсан байх бөгөөд нэхэмжлэгч  2016 оны 08 дугаар  сарын 10-ны дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг шаардсан байна.  Мэдэгдлийг хариуцагч хүлээн авч гарын үсэг зурсан боловч зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Нэрмандах, Ч.Долгорсүрэн нараас үндсэн зээл 18,217,413.41 төгрөг, зээлийн хүү 1,105,622 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,787.80 төгрөг, нийт 19,603,517.52 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгох нь зүйтэй байна.

            Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.1, 116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ201542403681 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Д.Нэрмандах, Ч.Долгорсүрэн нараас үндсэн зээл 18,217,413.41 төгрөг, зээлийн хүү 1,105,622 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,787.80 төгрөг, нийт 19,603,517.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 254,694 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Нэрмандах, Ч.Долгорсүрэн нараас 254,694 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

                                             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.БЯМБАСҮРЭН