Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-өндөр сум, Уурхайчин  багийн 22 дугаар байрны 25 тоотод оршин суух, Ядам овгийн Чулуунбатын Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-09-07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:1981 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Сүмбэр пүүсийн 2 дүгээр цуваанд шавар будагчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 06 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд Завхан аймгийн Цамхаг компани ББХК-д шавар будагчнаар тасралтгүй ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Улсын барилгын хорооны харъяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын 5 дугаар трестын даргын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар тушаал, гэрч В.Доржмаа, Ш.Чимгээ нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Ядам овгийн Чулуунбатын Бат-Эрдэнэ нь 1981 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Сүмбэр пүүсийн 2 дүгээр цуваанд шавар будагчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 06 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд Завхан аймгийн Цамхаг компани ББХК-д шавар будагчнаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Улсын барилгын хорооны харъяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын 5 дугаар трестын даргын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар тушаал, гэрч В.Доржмаа, Ш.Чимгээ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ядам овгийн Чулуунбатын Бат-Эрдэнэ нь 1981 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Сүмбэр пүүсийн 2 дүгээр цуваанд шавар будагчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 06 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд Завхан аймгийн Цамхаг компани ББХК-д шавар будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны  дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гар дан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН