Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00624/И |
Дугаар | 719 |
Огноо | 2015-11-15 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2015 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 719
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Гаалийн 5 айлын орон сууцны 5 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, РД:ОО68101276, Булгадар овогт Далайгийн Баттогтох,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Гаалийн 5 айлын орон сууцны 5 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эмэгтэй, РД:ШЖ70092069, Тайж овогт Дорлигийн Нансалмаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 51.053.282 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Далай овогтой Баттогтох нь тус банкнаас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5001705288 тоот зээлийн гэрээг байгуулан 45.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 27 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай зээлийн гэрээ, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1250023874 тоот зээлийн гэрээг байгуулан 2.100.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25.8 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлийн гэрээг тус тус байгуулан авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс, Улаангом сум, 9 дүгээр баг, Буянт хороолол 6-05 тоотод байрлалтай, 1190 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /ГД-000318072, Ү-1520003497/, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороолол 6-05 тоот, 400 ширхэг, чацарганы мод /ГД-000377205, Ү-1520004904/, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороолол 6-05 тоот, 800 ширхэг чацарганы мод /ГД-000377204, УБД-1520004905/, суудлын Toyota land cruiser 100, 2004 оны хөд-0625241 зэрэг барьцаа хөрөнгүүдийн хамт барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 6 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан, мөн шаардах хуудас өгсөн боловч зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зэлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.09.21/ байдлаар Далай овогтой Баттогтох болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Дорлиг овогтой Нансалмаа нарын төлөх ёстой 5001705288 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл нь 45.000.000 төгрөг, зээлийн хүү 3.858.673,93 төгрөг, мөн 1250023874 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл 2.100.000 төгрөг, зээлийн хүү 79.609 төгрөг, нийт 51.038.282,93 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 51.053.282 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Нансалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нийт 51.053.282 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Баттогтох, Д.Нансалмаа нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь банкнаас нэхэмжилсэн зээлийн төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Д.Баттогтох, Д.Нансалмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 51.053.282 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нансалмаа /Д.Баттогтох/ нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 51.053.282 төгрөгийг төлж барагдуулах хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Баттогтох, Д.Нансалмаа нар нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 413.216 төгрөг төлсөн ба тал хувь болох 206.608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 206.608 төгрөг, хариуцагч Д.Баттогтох, Д.Нансалмаа нараас 206.608 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 51.053.282 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баттогтох, Д.Нансалмаа нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413.216 төгрөгөөс 206.608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 206.608 төгрөг, хариуцагч Д.Баттогтох, Д.Нансалмаа нараас 206.608 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Д.Баттогтох, Д.Нансалмаа нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР