Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2016/07330/И |
Дугаар | 101/ШШ2016/05332 |
Огноо | 2016-07-28 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05332
2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05332 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 5 дугаар гудамж, 53 тоотод оршин суух, Дашийхан овогт Жамбалын Чанцалдулам /регистрийн дугаар УД85100929/-ийн нэхэмжлэлтэй,
Б.Алимааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чанцалдулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оноос Өгөөмөр зах дээр автомашины сэлбэгийн худалдаа эрхэлж байсан бөгөөд 2009 онд Б.Алимаатай танилцаж байсан юм. Тухайн үед худалдаа эрхлэгчид бие биендээ итгэж ямар нэгэн гэрээ хийлгүй шууд бэлэн мөнгө зээлж, зээлдүүлэн бараагаа татаж буцаан төлдөг байсан юм. Б.Алимаа бид хоёр ч гэсэн бусдын л адил бараа татах болохоороо бие биенээсээ мөнгө зээлж буцаан төлдөг байсан юм.Ингээд 2011онд Б.Алимаа нь нийт 8 сая төгрөгийг цувуулан зээлж авсан бөгөөд бид урьдын адил харилцан итгэлцэж зээлийн гэрээг бичгээр хийлгүй амаар хийж зээлдүүлсэн юм. Гэтэл 2011 оны эцэс болоход Б.Алимаа нь зах дээрээ худалдаагаа хийхээ больсон бөгөөд нурууны хагалгаанд орсон гэж байсан. Ингээд сэлбэгийн худалдаа улирлын чанартай өөрөөр хэлбэл өвлийн улиралд орлого муу харин хавар болж дулаарахаар автомашины сэлбэгийн худалдаа сайжирдаг учраас 2012 он гараад хавар нь мөнгөө цувуулаад өгөхийг зөвшөөрсөн юм. Гэтэл удалгүй Б.Алимаа зах дээр гарахаа больсон. Ингээд 2012 оны намар бид уулзахдаа Б.Алимаа нь “14 сая төгрөгийг 2012 оны 8 дугаар сарын 22-оос 11 дүгээр сарын 20 гэхэд дуусгана, тухайн өдөр хүүг нь төлнө, Алимаа” гэж өөрийн гараар баталгаа бичиж өгсөн. Мөн энэ үед миний бие Өгөөмөр зах дээр мөнгө хүүлэгч нараас эргэлтийн зориулалтаар өндөр хүүтэй мөнгө зээлж авсаар хоногийн зээлийн хүүнд хүүлэгдэж санхүүгийн хямралд орж эхэлсэн бөгөөд Л.Мөнхжаргал, Л.Арсад гэх эгч дүү хоёр мөнгө хүүлэгч нийлж намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгсөнөөр бүтэн 4жил шалгуулж 2016 оны 01 дүгээр сард Улсын Ерөнхий прокурорын тогтоолоор миний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж олон жилийн сэтгэл санаа, эд мөнгөний маргаантай асуудал шийдэгдэж дууссан юм. Энэ хугацаанд Б.Алимаа болон надад өглөгтэй байсан бусад хүмүүсийн зарим нь худалдаа наймаа хийхээ больж сураг алдарсан бөгөөд миний хувьд ч тэдэнтэй хөөцөлдөх сэхээ байгаагүй юм. Харин Б.Алимаатай хааяа утсаар нь холбогдож мөнгөө нэхэхэд мөнгө олдохгүй хэцүү байгаагаа хэлж удахгүй бага багаар цувуулж төлнө гэсээр өдий хүрсэн. Хамгийн сүүлд 2013 онд би Б.Алимаатай утсаар холбогдож цөөн хэдэн төгрөг ээж Г.Шүрэнцэцэгийн дансаар дамжуулан авсан. Б.Алимаа нь надаас зээлсэн мөнгөө төлөхөө илэрхийлж өөрийн гараар баталгаа бичиж өгч, миний шаардлагаар тодорхой хэмжээний мөнгийг миний ээжийн дансруу хийж байснаас гадна, намайг Л.Арсад нарын гомдлоор шалгагдаж байхад Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө зээлсэн буцааж өгч чадаагүй байгаа талаараа дэлгэрэнгүй дурьдсан байдаг. Хэдийгээр бид тухайн үед зээлийн гэрээг амаар хийж сарын 6 хувийн хүү тооцохоор тохиролцож байсан ч зөвхөн зээлдүүлсэн 8,000,000 төгрөгөө л шаардаж шүүхэд хандсан юм. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ш32016/20464 тоот захирамжаар Б.Алимаа нь нэхэмжлэлд дурьдсан хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад байна.
Иймд Бямбажавын Алимааг эрэн сурвалжилж түүний оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Чанцалдулам нь 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Алимааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 20464 дүгээр захирамжаар Б.Алимааг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
Шүүх, нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 19-1128 тоот хаягаар хариуцагчийг дуудах ажиллагааг хийсэн боловч Б.Алимаа тус хаягт оршин суудаггүй болохыг хорооны засаг дарга тодорхойлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Б.Алимааг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА