Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2016/07285/И |
Дугаар | 101/ШШ2016/05333 |
Огноо | 2016-07-28 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05333
2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05333 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 байр, 81 тоотод оршин суух, Амгалан овогт Эрдэнэчимэгийн Баяраа /регистрийн дугаар ЧМ63012718/-ийн нэхэмжлэлтэй,
“Д.Баттөрийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Баяраа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Баяраа надаас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Баттөр нь БНСУ-аас шилэн хаалга 3 ширхэг, модон хаалга 3 ширхэг, хаалганы хүрээ 40 ширхэг, хаалганы крон 8 ширхэг, гадна төмөр хаалга 3 ширхэг, нугас 8 ширхэг, бариул 8 ширхэг, ирмэг наалт 2 тал ширхэгийг тус тус 15-20 хоногийн дотор нийлүүлнэ гээд “Захиалгын хуудас” гэж баримт үйлдэн 6,300,000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд Д.Баттөр тохирсон хугацаандаа дээрх бараануудыг нийлүүлээгүй байсан учир арга буюу манай эхнэр Ү.Оюун-Эрдэнэ Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсан. Ингээд Дүүргийн 1 дүгээр Прокурорын газраас 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.Баттөрийн дээрх үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 411 дугаар тогтоолд намайг өөрт учирсан хохирлоо Д.Баттөрөөс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан.
Ийнхүү Д.Баттөр БНСУ-аас надад хаалга захиалсан гэдэг нь худлаа болохыг Цагдаагийн байгууллага тогтоосон. Гэтэл өнөөг хүртэл Д.Баттөр нь миний өгсөн 6,300,000 төгрөгийг буцааж өгөөгүй байна. Энэ мөнгөө буцаан авахаар би Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.Баттөр нь “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,7 дугаар хэсэг, стадион оргил, 74/1 байр 3 тоот” гэх хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн хорооны тодорхойлолт ирүүлснийг үндэслэн Шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/Ш32016/00778 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тодорхойлолтод”...Даринчулууны Баттөр нь тус хороонд бүртгэлгүй, оршин суудаггүй болно” гэжээ
Иймд иргэн Даринчулууны Баттөрийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, хаягыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Баяраа нь 6,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баттөрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Шүүх, хариуцагч Б.Баттөрөөс 6,300,000 төгрөг гаргуулах тухай Э.Баяраагийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, стадион оргил 74/1 байр, 3 тоот хаягаар хариуцагчийг дуудах ажиллагааг хийжээ.
Гэвч Д.Баттөр нь одоо хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй байгаа болох нь “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тухай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 778 дугаар захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Д.Баттөрийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА