Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2016/04824/И |
Дугаар | 101/ШШ2016/05346 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2016/05346
2016 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2016/05346 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,*******, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,*******,*******, тоотод оршин суух овогт ын /РД:/-д холбогдох,
“Газар эзэмших гэрчилгээнд хүү ийн нэрийг оруулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний хүү нь 1998 оны 3 дугаар сарын 31-нд төрсөн ба “хүүхдийн тархины саа” оноштой, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хугацаагүй 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүүхэд юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрт Х. нь газрын гэрчилгээнд хүү ийн нэрийг оруулахыг зөвшөөрсөн гэснийг дурьдсан боловч одоо хүртэл нэрийг нь оруулаагүй улмаар зарах гээд зар тавьсан байна.
Тухайн үед Х. газраа зараад хүүдээ мөнгө өгнө гэж байсан. Харин дараа нь *******тай уулзаж ярихдаа тийм юм байхгүй би газраа зараад танай хүүхдэд би таван мянган төгрөг өгнө, дургүй хүрвэл гурван мянган төгрөг өгнө гэж хэлсэн байсан
Иймд хүүгийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул газрын гэрчилгээнд нэрийг нь оруулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хэлэх зүйл байхгүй гэв.
Хариуцагч Х. шүүхэд гаргасан тайлбартаа: Р.******* нь Баянзүрх дүүргийн *******,*******, Их Дарь эхийн 1- тоот хашааны газар эзэмших гэрчилгээнд хүү ийн нэрийг оруулахыг хүсэхдээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрийг үндэслэн, хүү Батмөнхийн нэрийг оруулахыг зөвшөөрсөн гэж бичсэн нь огт үндэслэлгүй бөгөөд энэ тухай шүүхээс гаргасан тогтоолд огт дурдаагүй. Хуралдааны явцад миний бие, хүүгээ өөрийн асрамжинд авсан тохиолдолд газар эзэмшлийн гэрчилгээнд хүүгийнхээ нэрийг оруулахыг зөвшөөрсөн байсныг л дурдсан байдаг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Х.од холбогдуулан “Газар эзэмших гэрчилгээнд хүү ийн нэрийг оруулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Зохигч болох Р.*******, Х. нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд тэдний дундаас 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, хүү төрсөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан ийн иргэний үнэмлэх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байна.
Тэдний дундаас төрсөн, хүү нь хүүхдийн тархины саа оноштой, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хугацаагүйгээр хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувиар тогтоолгосон тухай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг хүүгийнхээ нэрийг газар эзэмших гэрчилгээнд оруулахыг зөвшөөрсөн нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрт дурьдагдсан бөгөөд хариуцагч нь одоо болтол хүүгийнхээ нэрийг газар эзэмших гэрчилгээнд оруулаагүй хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэж заасан боловч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийг өмчлөх эрх нь гэрлэснээс хойш бий болсон, гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах талаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зохицуулсан бөгөөд иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй Р.*******, Х. нарын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн харилцаа үүсээгүй талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар шийдвэрт тодорхой дүгнэсэн байв.
Иймд нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг баримтлан, хариуцагч Х.од холбогдох, Баянзүрх дүүргийн *******,*******, Их Дархь Эхийн 1 дүгээр гудамж, тоот газрын эзэмших эрхийн гэрчилгээнд хүү ийн нэрийг оруулах тухай нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. ******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА