Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2016/05792

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2016/05792

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5055873/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2 хэсэг Баатархайрхан гудамж 206 тоотод оршин суух, Хуацай овгийн Өлзийтийн Оюунцэцэг /регистрийн дугаар СЙ58110701/-т холбогдох,

210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Оюунцэцэг нь 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240,000 төгрөгний үнэтэй NР10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Ө.Оюунцэцэг нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 140,000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Ө.Оюунцэцэгээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 70,000 төгрөг буюу нийт 210,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Оюунцэцэгээс төхөөрөмжийн үнэд 210,000 төгрөгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагч Ө.Оюунцэцэг нь үндсэн төлбөр 140,000 төгрөгийн төлж барагдуулсан байх тул алдангийн 70,000 төгрөг болон шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь Ө.Оюунцэцэгт холбогдуулан 210,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан, хариуцагч Ө.Оюунцэцэгт холбогдох 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Жи мобайл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Б.УНДРАА