Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2016/05878

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2016/05878

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, Өөрийн байр-2 байрлах, “Мобиком Корпораци” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2072572/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Баатархайрхан гудамж 842 тоотод оршин суух, Дарьганга овогт Эрхэмийн Сүхдалай /регистрийн дугаар ХЙ66101671/-д холбогдох,

 

  1,004,305.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрхэмийн Сүхдалай нь 2015.01.14-ны өдөр Мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20060030 тоот гэрээ байгуулан 99011479 дугаарыг ашиглаж эхэлсэн. Хэрэглэгч нь энэхүү гэрээний 6.6-т хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын 2016 оны 1,2 дугаар сарын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир гэрээний 5.4 заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоосон. Мөн Эрхэмийн Сүхдалай нь 2015.01.14-ны өдөр 2,315,000 төгрөгний үнэтэй iPhone 6 Plus 128 GB гар утсыг урьдчилгаа 820,000 төлж 18 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл

Иймд Эрхэмийн Сүхдалайгаас  99011479 дугаарын төлбөрийн үлдэгдэл 113736.67 төгрөг, iPhone 6 Plus 128 GB гар утасны төлбөрийн үлдэгдэл 890,569.11 төгрөг нийт 1,004,305.78 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Сүхдалай нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрхэм овогтой Сүхдалай миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,004,305.78 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Э.Сүхдалайд холбогдуулан 1,004,305.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Сүхдалай нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,004,305.78 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

  1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Сүхдалайд холбогдох 1,004,305.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Сүхдалай нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасныг баримтлан, “Мобиком Корпораци” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 28,653 төгрөгийн тал хувь болох 14,326.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 14,326.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас, хариуцагч Э.Сүхдалайгаас улсын тэмдэгтийн хураамжид 14,326.5 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.УНДРАА