Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2016/00554

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Жаргалант сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие 1977 онд ******* аймгийн УАА-н ТМС-ийг тракторчноор төгсөөд ТТБТ-ын тоосгоны үйлдэврт тракторчноор хуваарилагдан ажиллаад 1979 онд цэргийн албанд татагдан 1982 онд халагдаж ирээд тус үйлдвэртээ тракторчноор дахин ажиллаж, бульдозорчин, улаан тоосгочин, үнс нурам гаргах зэрэг ажлуудыг 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад тус үйлдвэр засгийн газрын тогтоолоор хувьчлагдсан тул ажлаасаа чөлөөлөгдсөн.

Иймд 1977 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестын барилгын материалын үйлдвэрт тракторын жолоочоор, 1982 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тус үйлдвэрт улаан тоосгочиноор, 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ХМ үйлдвэрт улаан тоосгочиноор тус тус ажиллаж байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Б.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014 оны 06 сарын 06-ны өдрийн 578 дугаар албан бичиг, Б.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Барилга трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1977 оны 07 сарын 06-ны өдрийн 60 дугаар тушаал, 1989 оны 04 сарын 04-ний өдрийн 105 дугаар тушаал, гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1977 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод тракторын жолооч, 1982 оны 08 сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 сарын 09-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод бульдозерчиноор, 1989 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ХМ Үйлдвэрт улаан тоосгочноор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014 оны 06 сарын 06-ны өдрийн 578 дугаар албан бичиг, Б.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Барилга трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1977 оны 07 сарын 06-ны өдрийн 60 дугаар тушаал, 1989 оны 04 сарын 04-ний өдрийн 105 дугаар тушаал, гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.*******ын хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хөхнуур овогт *******ийн *******ын 1977 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод тракторын жолооч, 1982 оны 08 сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 сарын 09-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод бульдозерчиноор, 1989 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ХМ Үйлдвэрт улаан тоосгочноор тус тус ажиллаж байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ