Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 131/ШШ2016/00568

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор  сумын ******* тоотод  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.   

  ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь 1976 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ББМ-ын үйлдвэрийн уурын зууханд гачегараар, 1977 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн тээврийг удирдах газарт агергатын засварчинаар, 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал тус аймгийн тээврийг удирдах газарт бензин шатахууны жолоочоор, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал *******т уурын зуухны машинистаар, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл автобусны кондуктор, жолоочоор, 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний  өдрийг хүртэл бензин зөөдөг, сисчер авто машины жолоочоор, 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал  Авто 18 дугаар баазад бензин зөөдөг, сисчер авто машины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар Ц.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 564 дугаар албан бичиг,  Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1977 оны 09 сарын 28-ны өдрийн 123, 1979 оны 06 сарын 25-ны өдрийн 116, 1982 оны 07 сарын 28-ны өдрийн 139, 1983 оны 09 сарын 27-ны өдрийн 162, 1987 оны 09 сарын 04-ний өдрийн 106, 1987 оны 03 сарын 20-ны өдрийн 39,1990 оны 05 сарын 17-ны өдрийн 62 дугаар тушаалын хуулбарууд, Ц.*******ын 1976 оны 10 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар 1976, 1979, 1985 оны баярын бичгийн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

 Хүсэлт гаргагч Ц.******* нь 1976 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ББМ-ын Үйлдвэрийн зуухан цехэд /гачегар/галлагчаар

1977 оны 07 сарын 25-ны өдрөөс 1977 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын 18-р базад засварчнаар

1977 оны 10 сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн *******т уурын зуухны гачегар /галлагч, засварчин

1982 оны 07 сарын 13-ны өдрөөс 1983 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******т жолоочоор

1983 оны 09 сарын 15-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******т уурын зуухны машинистаар

1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 10 хүртэл Баянхонгор аймгийн *******т автобусны кондуктор, жолооч

1990 оны 05 сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******т жолооч

1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 12-ний өдөр хүртэл ******* дугаар баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 564 дугаар албан бичиг,  Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1977 оны 09 сарын 28-ны өдрийн 123, 1979 оны 06 сарын 25-ны өдрийн 116, 1982 оны 07 сарын 28-ны өдрийн 139, 1983 оны 09 сарын 27-ны өдрийн 162, 1987 оны 09 сарын 04-ний өдрийн 106, 1987 оны 03 сарын 20-ны өдрийн 39,1990 оны 05 сарын 17-ны өдрийн 62 дугаар тушаалын хуулбарууд, Ц.*******ын 1976 оны 10 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар 1976, 1979, 1985 оны баярын бичгийн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ц.*******ын хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон         

     ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ын 1976 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ББМ-ын Үйлдвэрийн зуухан цехэд /гачегар/галлагчаар

1977 оны 07 сарын 25-ны өдрөөс 1977 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын 18-р базад засварчнаар

1977 оны 10 сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн *******т уурын зуухны гачегар /галлагч, засварчин

1982 оны 07 сарын 13-ны өдрөөс 1983 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******т жолоочоор

1983 оны 09 сарын 15-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******т уурын зуухны машинистаар

1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 10 хүртэл Баянхонгор аймгийн *******т автобусны кондуктор, жолооч

1990 оны 05 сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******т жолооч

1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 12-ний өдөр хүртэл ******* дугаар баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус заасныг баримтлан Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ