Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
Хэргийн индекс | 131/2016/0502/И |
Дугаар | 131/ШШ2016/00597 |
Огноо | 2016-09-07 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2016/00597
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: *******, ******* ******* ******* ******* 197 тоотод байрлах, *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт н ,
Хариуцагч: Баянхонгор сумын ******* тоотод оршин суух овогт гийн нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 67.542.466 төгрөг гаргуулах” туай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* нь хариуцагч З., Д. нартай 2014 оны 12 сарын 29-ний өдөр дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 06 сарын хугацаатай 30 хоногийн 5 хувийн хүүтэй олгосон. 2015 оны 0 сарын 08-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулсан.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2014 оны 12 сарын 29-ний өдөр тоот барьцааны гэрээ байгуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын , дугаар гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийн дугаартай 68 м2 2 өрөө орон сууц, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд хойд талд байрлах 56м2 талбайтай 3 давхар барилгын 2 давхарт үл хөдлөх хөрөнгийн дугаартай, гэрчилгээтэй орон сууцыг тус тус барьцаанд тавьж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.
Хариуцагч нар нь 2015 оны 06 сарын 08-ны өдөр 2 067 000
2015 оны 07 сарын 07 өдөр 2 000 000
2015 оны 08 сарын 14-ны өдөр 2 000 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч нараас 2016 оны 07 сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний 3.2.1, 3.2.9, 3.2.10, 4.1-т зааснаар хариуцагч нь зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх болон зээлийг буцаан төлөхтэй холбоотой бүх зардлыг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас нийт 67 542 466 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүнд: Үндсэн зээл 39 785 249 төгрөг, хүү 23 131 014 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 626 202 төгрөг гэжээ.
Хариуцагч Д. болон З. шүүхэд гаргасан тайлбартаа:
Д., З. бид ******* аас 2014 оны 12 сарын 29-нд 40.000.000 төгрөгийн зээлийг авч хүүг төлж явсаар 2015 оны 05 сарын 08-ны өдөр дахин хугацаа сунган гэрээ хийсэн. Бид *******-д нийт 16.000.000 гаран төгрөгийн хүү төлж 2015 оны 9-р сараас хойш санхүүгийн ямар ч боломжгүй болж үндсэн болон хүүг төлж чадаагүй. Иймд ББСБ-аас нэхэмжилсэн үндсэн зээл 39.785.249 төгрөг, хүү 23.131.014 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.626.202 төгрөг болон нийт 67.542.466 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ төлбөр болон төлбөрийн талаар *******-ийн гүйцэтгэх захирал тай ярилцан эвлэрсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-нь Д., З. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 67.542.466 төгрөг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.
Хариуцагч , нар нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр *******-аас дугаар бүхий зээлийн гэрээний байгуулан 40.000.000 /дөчин сая /төгрөгийг 6 сарын хугацаатай 30 хоногийн 5 хувийн хүүтэй зээлийг бизнесийн зориулалтаар байгуулж, 2015 оны 05 сарын 08-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээг тус тус байгуулсан байна.
Улмаар зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зээлийн гэрээний хуулбараар тогтоогджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З., Д. нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч З., Д. нар нь нэхэмжлэлийн шаардлага 67.542.466 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид улсын төсвөөс 247831 төгрөг, хариуцагч З., Д. нараас 247831 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Алтансан актив ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ