Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1311/ШШ2016/00621

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 5-р баг ******* гэх газар оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн “Шударга өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов. 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Би 1984 онд ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч кассаар ажиллаж байгаад 1990 онд өмч хувьчлалаар үүсгэн байгуулагдаж ажиллаж байгаад 2003 оноос тус хоршоо нь эд хөрөнгөө ажилчиддаа хувьчилсан. Хуучин дэлгүүр, агуулахыг Л.*******, Б.*******, Ч. хамт хувьчилж авсан. Үйл ажиллагаа явуулж байгаад дэлгүүрийг 2004.12.31-нд Б.*******аас, 2006.05.18-нд Л.*******гаас, агуулахыг Ч.аас 2013.04.16-нд тус тус худалдан авч өөрийн өмч болгон өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Хувьчлалын үеийн бичиг баримт архивын лавлагаанаас гарахгүй байгаа учир шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү?гэжээ.

Хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1984 онд ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан. Ингээд зах зээлийн өмч хувьчлалын үеэр 32 ногоон тасалбараар гэж ажиллаж байгаад хоршоо татан буугдаж байшин барилгаа ажилчиддаа хувиарласан. Ингээд байшин барилга, агуулахыг би Л.*******, Б.*******, Ч. нарын хамт хувьчилж авсан. Тэгээд тэр улсуудаас 2004-2013 оны хооронд худалдан авч өөрийн өмч болгосон. Түүнээс хойш би газрыг хувьчилж авсан. Ингээд өмчлөлийн гэрчилгээ авах гэхэд хувьчилж авсан үеийн хувьчлалын баримт бичиг олдохгүй байна. Хуучин энэ байшин нь Худалдаа бэлтгэлийн анги гэсэн нэртэй байсан. Одоо худалдаа үйлчилгээ, түрээсийн үйл ажиллагаа явуулж байна.Дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 өрөө барилгын талбай нь 176м2 хэмжээтэй бол агуулах нь тусдаа буюу 3 өрөөтэй 135.9м2 талбайтай байшин обьект юм. Одоо Л.*******, Б.*******, Ч. нар нь энэ эд хөрөнгийн талаар ямар нэгэн эд хөрөнгийн өмчлөлийн маргаан байхгүй болно..гэв.

Шүүх хуралдаанаар Б.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын 2014.05.19-ны өдрийн 1/110 2014.05.19-ны өдрийн 1/109 дугаар албан бичиг, ******* сумын -ын тэргүүлэгчдийн 2016.06.10-ны өдрийн 17 дугаар албан бичиг, ны тэргүүлэгчдийн хурлын 2003.08.12-ны өдрийн 02 дугаар тогтоол, Хоршооны хурлын 2003.08.12-ны өдрийн протокол, Ч., Б.*******, Л.******* нартай Б.*******ийн хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хуулбарууд, Ч., Л.*******, Б.******* нарын хувийн тодорхойлолт /өргөдөл/ Б.*******ийн агуулах, дэлгүүрийн план схем зураг газар хэмжилтийн зураг, гэрэл зураг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Б.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын төвд байх хуучнаар сумын Худалдаа бэлтгэлийн анги буюу ны байшин, агуулахыг 2003 оны 08 сарын 12-ны өдрийн ны тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Ч., Л.*******, Б.******* нарын хамт хувьчилж авсан байна.

Улмаар Б.******* нь хамтран эзэмшигч болох Ч.ын 135.9м2  агуулахыг 2013 оны 04 сарын 16-нд, Б.*******ээс дэлгүүрийн 1 өрөө 39.7м2 байрыг 2004 оны 12 сарын 31-нд, Л.*******гаас нэг өрөө 39.7м2 байрыг 2006 оны 05 сарын 18-ны өдөр тус тус худалдах худалдан авах гэрээ хийж худалдан авч одоог хүртэл эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа болох нь Баянхонгор аймгийн ******* сумын 2014.05.19-ны өдрийн 1/110 2014.05.19-ны өдрийн 1/109 дугаар албан бичиг, ******* сумын -ын тэргүүлэгчдийн 2016.06.10-ны өдрийн 17 дугаар албан бичиг, ны тэргүүлэгчдийн хурлын 2003.08.12-ны өдрийн 02 дугаар тогтоол, Хоршооны хурлын 2003.08.12-ны өдрийн протокол, Ч., Б.*******, Л.******* нартай Б.*******ийн хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хуулбарууд, Ч., Л.*******, Б.******* нарын хувийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ингэснээр Б.******* нь өөрийн эзэмшлийн дэлгүүр, агуулахын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж эд хөрөнгийг зах зээлийн эргэлтэнд оруулах зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага үүсэн холбогдох газарт хандахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг анх хэрхэн хувьчилж, эзэмшигч болсон талаархи нотлох баримт үрэгдсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй тул шүүхэд хандаж хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарахаар байх тул хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дүгээр зүйлүүдийг  тус тус удирдлага болгон         

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн ******* сумын төвд байх хуучнаар сумын Худалдаа бэлтгэлийн анги буюу ны 3 өрөө /дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаа/ 176м2 талбай бүхий байр, агуулахын зориулалттай 3 өрөө 135.9м2 талбай бүхий байрны өмчлөгч нь ******* овогт *******гийн ******* болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус заасныг баримтлан Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй                                                                      

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ