Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2016/00579

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би  

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ид холбогдох “Зээлийн гэрээний үүргийн төлбөр 820000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч  хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.******* нь 2012  онд  Сум хөгжүүлэх сангаас 2000000 төгрөгийн зээл авсан ба зээлийн гэрээ дууссан болно. Зээл, зээлийн хүүгийн төлбөрт 1300000 төгрөг төлсөн ба үлдэгдэл болох зээл, зээлийн хүүгийн төлбөр 820000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сард багтаан төлүүлэх хүсэлтэй тул  шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие сум хөгжүүлэх сангаас 2000000 төгрөгийн зээл авч, хувиараа гутал хийж амьдрал ахуйгаа дээшлүүлж байсан. Эдийн засгийн хямралаас болж хийсэн бараа бүтээгдэхүүн зарагдахгүй байна. Зээлийн үлдэгдэл 820000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын *******  нь Т.******* холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн төлбөр 820000 төгрөг гаргуулах-ыг хүсэн шаарджээ. 

Хариуцагч Т.******* нь  2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  Сум хөгжүүлэх сангаас 2000000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан байна. Улмаар гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 28-нд дууссан, хариуцагч Т.******* нь зээлийн төлбөр, хүү 820000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага 820000 төгрөгийг 2016 оны 11  сарын 30-ны дотор  төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага 820000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор  төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.*******оос 12115 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ