Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00693

 

Эвлэрлийн гэрээг баталгаажуулж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 75, 132 дугаар зүйлийн 132.3-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь Б.*******аас гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх, хариуцагч Б.******* нь архи уухгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй, өөрт байгаа дутагдлуудаа засаж, эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******аас 35100 төгрөг, төрийн сангийн данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д  олгосугай.

3. Хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй ба урьд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шинэ нэхэмжлэлд цаг хугацаа, үйл баримт, шалтгаан зэргийн хувьд дахин зааж тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргавал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ