Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
Хэргийн индекс | 131/2016/0735/И |
Дугаар | 131/ШШ2016/00702 |
Огноо | 2016-10-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2016/00702
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 5-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ын “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1962 оны 11 сарын 22-нд төрсөн. Бөмбөгөр сумын 8-н жилийн сургуулийг 1978 онд төгссөн. 1982 онд Шарын голын УАА-н техниккумыг төгссөн. 1982 оны 10 сараас эхлэн. ******* сумын Хөх эрэг услалтын системийн гидротехникчээр ажиллаж байсан. 1991 оноос эхлэн Цагаан хоршооны гэрээт жолоочоор 1994 он хүртэл ажилласан. 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү?Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас гарсан тушаалын огноо дугаар бичигдээгүй байна. Услалтын системийн гидротехникч гэдэг бол усны мэргэжилтэн юм. Мөн аж ахуйн ажлыг давхар эрхэлдэг дунд мэргэжилтэн байсан юм.1990 оноос хойших хугацааны жилийг тогтоолгох шаардлагагүй.гэв.
Шүүх хуралдаанаар Ч.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014 оны 06 сарын 27-ны өдрийн 686 дугаар албан бичиг, 109280 дугаартай Ч.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.******* нь 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн Хөх эрэг услалтын сиситемийн гидротехникчээр ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014 оны 06 сарын 27-ны өдрийн 686 дугаар албан бичиг, 109280 дугаартай Ч.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд ******* овогт *******ын *******ын хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ын 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн Хөх эрэг услалтын сиситемийн гидротехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ