Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
Хэргийн индекс | 131/2016/0736/И |
Дугаар | 131/ШШ2016/00703 |
Огноо | 2016-10-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2016/00703
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 4-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******гийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1982 оны 07 сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 сарын 23-ныг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт арматурчнаар, 1986 оны 12 сарын 23-ны өдрөөс 1988 оны 05 сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт нормчноор, 1988 оны 06 сарын 26-ны өдрөөс 1989 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал тус аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү?гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Ц.******* нь миний ээж юм. Өөрөө ******* суманд мал маллаж байгаа тул хүрэлцэн ирээгүй байна. Миний ээж нь 1982 оны 07 сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 сарын 23-ныг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт арматурчнаар, 1986 оны 12 сарын 23-ны өдрөөс 1988 оны 05 сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт нормчноор 1988 оны 06 сарын 26-ны өдрөөс 1989 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал тус аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд ажиллаж байсан юм. Дээрх хугацааны ажилласан байдлын зарим тушаал шийдвэр олдохгүй байгаа тул холбогдох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү..гэв.
Шүүх хуралдаанаар Ц.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, Ц.*******гийн 006825 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 сарын 04-ны өдрийн 590 дугаар албан бичиг, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1982 оны 07 сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 сарын 23-ныг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт арматурчнаар, 1986 оны 12 сарын 23-ны өдрөөс 1988 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт нормчноор, 1988 оны 06 сарын 26-ны өдрөөс 1989 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл тус аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ц.*******гийн 006825 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 сарын 04-ны өдрийн 590 дугаар албан бичиг, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд ******* овогт *******ын *******гийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1982 оны 07 сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 сарын 23-ныг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт арматурчнаар, 1986 оны 12 сарын 23-ны өдрөөс 1988 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт нормчноор, 1988 оны 06 сарын 26-ны өдрөөс 1989 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл тус аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ БАЯРЦЭНГЭЛ