Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 102/2013/01370/И |
Дугаар | 1154 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 1154
Ө.Мөнх-Ану, С.Хишигдаваа нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 4 сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/02667 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ө.Мөнх-Ану, С.Хишигдаваа нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Өлзий-Оршиход холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Төрийн банк
Үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах, дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласнаас олсон үр шимээс өөрт ногдох хэсгийг гаргуулах, 2008 оноос хойшхи хүүхдийн тэтгэлэг нөхөн тогтоолгох,сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн Зайсангийн Гурван-Оргил хотхон дахь 99.85 м.кв 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн 1 давхрын “Сараана” кофе шоп, Гранд плаза төвийн 3 дугаар давхрын 55 м.кв үйлчилгээний талбайн хамтран өмчлөгчөөр тус тус тогтоолгож, өөрт ногдох хэсэгт 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар гаргуулах, шилжүүлэн авсан мөнгөнөөс өөрт ногдох хэсэгт 100 000 000 төгрөг гаргуулах, төлсөн сургалтын төлбөрийн тал хувь болох 9 350 ам.доллар буюу 13 050 000 төгрөг, нийт 173 050 000 төгрөг буюу 113 850 ам.долларыг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээс охин Ө.Мөнх-Анугийн нэрийг хасуулах, зээлийн гэрээний дагуу төлсөн 400 982 342 төгрөгийн тал хувь болох 200 491 171 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Хишигдаваа
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Майцэцэг
Д.Энхзул
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрбаяр
З.Цэнгэнбаяр
Б.Ариунболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Ө.Мөнх-Анугийн эх С.Хишигдаваагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг, өмгөөлөгч Д.Энхзул нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Өлзий-Оршихтой 1999 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба 2000 онд охин Ө.Мөнх-Ану төрсөн. 2006 онд өөрсдийн хамтын хөдөлмөр болон 2 талын ах дүү нарын мөнгөн тусламжтайгаар Жигүүр Гранд группын барьсан Хан-Уул дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 1 давхрын 18 тоотод 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч Б.Өлзий-Орших, С.Хишигдаваа, Ө.Мөнх-Ану гэсэн 3 өмчлөгчийн нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар энэхүү үл хөдлөх хөрөнгийг тохижуулан Aмерикан грилл рестораныг ажиллуулж эхэлсэн. 2007 оноос хамтран амьдрахаа больсон. Миний бие охин Ө.Мөнх-Ануг асрамждаа авч үлдсэн, өнөөг хүртэл надтай хамт амьдарч байна. Aмерикан грилл рестораныг миний бие удирдан зохион байгуулж, үйл ажиллагааг нь явуулдаг байсан ба анх нээснээс хойш тун амжилттай, ашиг орлоготой ажиллаж байсан. Б.Өлзий-Орших рестораныг өөрийн нэр дээр авч, банкинд барьцаалан зээл авч 400 000 000 төгрөгийг төлнө гэсний дагуу миний бие нэрээ үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс Ө.Мөнх-Ану болон Б.Өлзий-Орших нар 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч хэвээр үлдсэн. Үүний дараа Б.Өлзий-Орших уг ресторан ажиллаж байсан үл хөдлөх хөрөнгийг Зоос банкнаас зээл авч, бидэнд тохиролцсон мөнгөө өгөх ёстой байсан боловч мэдэгдэлгүйгээр банкнаас зээлсэн мөнгөөр Жапан таунд хувьдаа орон сууц, хэд хэдэн автомашин худалдан авсан байсан. Дундын өмчлөлийн үл хөдлөх ашиглаж авсан зээлийн мөнгийг үрж байгааг мэдсэний дараа төлбөрөө төлөх, гэрээнээс татгалзаж, өөрийн өмчлөх эрхээ сэргээлгэх тухай удаа дараа мэдэгдэж, шаардсан ч намайг айлган сүрдүүлж, заналхийлж байснаас охин бид 2 энэ асуудлыг орхихоос өөр аргагүйд хүрсэн. Дээрх хөрөнгийг барьцаалж зээлсэн мөнгөөр худалдан авсан Б.Өлзий-Оршихын мэдэлд байгаа бүх хөрөнгүүд бүгд 2000 оноос хойш буюу охин Мөнх-Ануг төрснөөс хойш бий болсон. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь Б.Өлзий-Орших болон охин Ө.Мөнх-Ану нарын дундын өмчлөлд үлдсэнээс хойш өнөөг хүртэл Б.Өлзий-Орших дангаараа рестораны зориулалтаар үйл ажиллагаа явуулж орлого олсоор ирсэн. Хариуцагч Б.Өлзий-Орших анх Aмерикан грилл нэртэй байсныг рестораны нэрийг нь өөрчилж Моозе нэртэй болгож уг эд хөрөнгийг бусдад түрээслүүлж орлого олж байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дундаа хамтран өмчлөгчид тэнцүү хуваан авах эрхтэй. Иймээс 2009 оны 3 сараас өнөөдрийг хүртэл хугацаанд дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг рестораны зориулалтаар ашиглаж олсон орлогоос хамтран өмчлөгч Ө.Мөнх-Ану нь Б.Өлзий-Оршихтой тэнцүү хэмжээгээр хүртэх эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Өлзий-Орших охин Ө.Мөнх-Ануг тэжээн тэтгэх үүрэгтэй тул 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоолгож, эцэг Б.Өлзий-Оршихоор төлүүлнэ. Хариуцагч өөрийн найз н.Батжаргалаас хувьдаа авсан зээл болох 68 000 000 төгрөгийн хариу төлбөрт н.Батжаргалыг дундын өмчлөлийн хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулсан байдаг тул үүнийг дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шим гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дах хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн 68 000 000 төгрөгөөс хамтран өмчлөгч Ө.Мөнх-Ануд ногдох хэсгийг гаргуулна гэв.
Нэхэмжлэгч С.Хишигдаваагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг, өмгөөлөгч Д.Энхзул нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Өлзий-Оршихтой 1998 онд анх танилцаж үерхсэн. Ибараки мужид очин ажиллаж мөнгөн хуримтлал үүсгэсэн ба би жирэмсэн болж хүүхэд төрөх дөхсөн тул 2000 онд Монголд ирж хуримтлуулсан мөнгөөр 13-р хорооллын 13-р байранд 1 өрөө байр худалдан авч тэндээ амьдарсан. Охиныг төрсний дараа Япон аав маань урьсан тул 2000 оны 11 сард охиноо үлдээгээд Б.Өлзий-Оршихын хамт дахин явж ажил хийсэн. Гэвч Өлзий-Орших Монгол руу буцаж, би үргэлжлүүлэн ажиллаж 2001 оны 9 сард буцаж ирж, өөрийн цуглуулсан мөнгөөрөө Богдхангайн хажууд орон сууц худалдан авч тэнд гурвуулаа амьдарсан. Дараа нь өөрийн 2 орон сууц, Өлзий-Орших өөрийн мэдэлд байсан байрыг зарж мөнгө нийлүүлэн 10-р хороололд Эрэлийн 46-р байрны 1 давхарт 110 м2 үйлчилгээний талбай авч бизнес эрхлэхээр болсон. Гэвч Б.Өлзий-Оршихын хүсэлтээр 2002 оны 6 сард би АНУ руу явж, кофе шопод ажиллаж, энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан. Монголд ирж ХУД-ийн 15-р хороо, Махатма гандийн гудамж, Оддын хотхон 39А байр 1-р орц 13 тоот орон сууцыг худалдан авч хамт амьдарсан. ХУД-ийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа хамтын болон хувийн хөрөнгүүдээ худалдаж, нийлүүлж, Aмерикан грилл рестораны доторх засал, тохижилтыг хийж, ажиллуулж эхэлсэн. Миний бие Б.Өлзий-Оршихоос бүр мөсөн салахаар шийдэж ресторанаа өөр дээрээ авч үлдэж, түүнд ногдох хэсгийг зээлээр төльө гэж санал тавьсан боловч тэрээр үл зөвшөөрч, рестораныг авч, банкнаас 450 000 000 төгрөг зээлж, надад мөнгө төлөхөөр тохиролцсон. Харилцан тохиролцож миний бие Хан-Уул дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхоны В байрны 1 давхрын 18 тоотод байрлах 293 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс өөрийн нэрээ хасуулж, “Сайфу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан. Мөнгө төлөх хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул рестораны үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр орохоор шүүхэд хандах гэхэд Б.Өлзий-Орших намайг айлгаж, сүрдүүлж, хэд хэдэн удаа намайг зодсон. Миний бие өөрийн өмчлөлийн Гранд плазагийн 32 м2 талбайг 75.000 ам.доллараар худалдаж, энэ мөнгө дээр найз н.Ундармаагаас 45.000 ам.доллар зээлж, дээр нь найзуудаасаа 20 000 ам.доллар зээлж иргэн н.Энхтуяагаас одоогийн Сараана кофе шопын талбайг 159 000 ам.доллараар худалдан авсан, өөртөө байсан мөнгө болон өөрийн найзаас мөнгө зээлж кофе шопыг тохижуулж нээлтээ хийж ажиллуулж эхэлсэн. Энэ кофе шопыг нээхэд, тохижуулахад Б.Өлзий-Оршихын оролцоогүй. Дундынөмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж банкнаас авсан 450 000 000 төгрөгийн зээлээр Б.Өлзий-Орших Гранд плазад талбай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Жапан таун С-3 401 тоотод байрлах орон сууц, хэд хэдэн автомашин, өөрийн эгч н.Аюушт мөн байр авч өгсөн байсан. Өөрийн хөлс, хүч хөдөлмөр, хөрөнгөөр бүтээж бий болгосон хөрөнгүүд тэдгээрийг худалдаж, барьцаалж олсон орлогоор авсан одоогоор Б.Өлзий-Оршихын мэдэлд байгаа үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг хууль ёсоор өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Талууд 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хэлцэл байгуулж С.Хишигдавааг хамтран өмчлөгчөөс хасуулсан. Уг хэлцлээр Хишигдаваа үл хөдлөхийн хамтран өмчлөгчөөс нэрээ хасуулж, Б.Өлзий-Орших үүний хариуд 2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 100,000 ам.доллар төлөх, Гранд Плазад худалдан авсан талбайн үлдэгдэл 13,000 ам долларыг төлөх, байрны урьдчилгаанд н.Өнөрцэцэгээс зээлсэн 27 800 ам.долларыг төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч зөвхөн 10 000 ам.долларыг бэлнээр төлж, хэлцлээр хүлээсэн үүргүүдээ бүрэн биелүүлээгүй тул 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзах тухай албан бичиг явуулсан. Тиймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн дагуу хэлцлээс татгалзсанаар, талууд өгсөн авснаа буцаах буюу С.Хишигдаваа нь үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эргэн тогтоогдох хууль зүйн бүрэн үндэстэй тул үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү. С.Хишигдаваа нь хэлцлээс татгалзсанаар Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1, 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласнаас олсон үр шимээс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй. Хариуцагч өөрийн найз н.Батжаргалаас хувьдаа авсан зээл болох 68 000 000 төгрөгийн хариу төлбөрт түүнийг дундын өмчлөлийн хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулсныг дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шим гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч үүнээс өөрт ногдох хэсгийг гаргуулна. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Б.Өлзий-Орших, С.Хишигдаваа нар нь 2008 оноос хамтын амьдралыг дуусгавар болгож, охин Ө.Мөнх-Ануг асран хамгаалах үүргийг эх нь ганцаараа биелүүлж байгаа тул охины эцгийн хувьд хариуцагчаас 2008 оноос эхлэн охиныг 18 нас хүртэл хугацаанд тэтгэлэг тогтоолгоно. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч нь 2013 оноос 2016 он хүртэл хугацаанд охины сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөгийг хариуцан төлөх үндэслэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Өлзий-Орших Ө.Мөнх-Анугийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: С.Хишигдаваатай 1999 онд танилцсан. Японд бид хоёр 9 сар хамт амьдарч 2000 оны 8 сард охин Ө.Мөнх-Ану төрсөн. Ингээд би Монгол явж, С.Хишигдаваа Японд үлдсэн. Бид албан ёсоор гэрлээгүй, хамтын амьдрал ч байгаагүй. Дараа нь би 2004 онд АНУ явсан, гэтэл 2005 оны 6 сард С.Хишигдаваа дахин миний араас ирсэн. Тэнд хэсэгхэн хугацаанд хамт байсан. Монголд ирээд ч жил хүрэхгүй хугацаанд амьдарсан. С.Хишигдаваа болон охиндоо Хан-Уул дүүргийн 1-р хороо,Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 1 давхарын 18 тоот 293 м.кв үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2007 онд би Жигүүр Гранд ХХК-иас 160 000 ам.доллараар худалдан авсан. Энэ хөрөнгийг худалдан С.Хишигдаваа нэг ч төгрөг төлөөгүй би өөрийн цуглуулсан хөрөнгөөр худалдаж авсан. Харин С.Хишигдаваа миний араар гүйж яваад захиалгын гэрээнд миний нэрийг надад мэдэгдэлгүй оруулсан байсныг би сүүлд гэрчилгээ гарахад мэдсэн. Гэсэн ч би уг үл хөдлөх эд хөрөнгөнөөс С.Хишигдаваа болон охин Ө.Мөнх-Ану нарт оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр буюу 100 000 ам.доллараар өгсөн. Охин Ө.Мөнх-Ануд Зайсанд 100 м.кв 3 өрөө орон сууц 120 000 000 төгрөгөөр авч, 40 000 000 төгрөгөөр тохижуулж өгсөн. 2006-2012 онд охины сургалтын төлбөрт 50 000 000 төгрөг төлсөн. С.Хишигдаваа нь намайг өөрийг нь дарамталдаг байсан гэж гүтгэж багаад гомдолтой байна. Харин ч намайг охиндоо сайн ханддагийг ашиглан намайг дарамталж байж миний Гранд плаза төвийн 1 давхарт 160 000 ам.доллараар авсан талбайг /одоо “Сараана “ нэртэй кофө шоп/ 2009 онд өөрийн нэр дээр шилжүүлүүлэн авсан. Тус кофе шоп-д 70 000 000 төгрөгийн тохижилт хийж өгсөн. Мөн л дээрхи аргаар надаас дахин Гранд плаза төвийн 4 давхарт 53 м.кв талбайг авсан. Энэ талбайг 95 955 ам.доллараар худалдаж авсан. Дээрх хөрөнгүүдийг худалдан авахад С.Хишигдаваа нэг төгрөг ч төлөөгүй. Дээрхи хөрөнгүүдийг худалдаж авахын тулд би өр зээлэнд дарагдаж, ХУД-ийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны үйлчилгээний зориулалттай 293 м.кв үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авсны улмаас Ө.Мөнх-Анугийн нэрийг хасуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч хамтын хөдөлмөрөөр бий болсон ресторан гэж бичсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Мөн С.Хишигдаваа нь рестораныг ашиг орлоготой ажиллаж ресторанаа зарж орлогоо хувааж авна гэж тохирсон хэмээн бичсэн нь ор үндэсгүй юм. Рестораныг барьцаалж зээл авсан нь үнэн боловч ашиг орлого багасч зээлээ төлж чадахгүй байсаар байна. Нэхэмжлэгч С.Хишигдаваагийн дурьдсан 99-44 УНГ улсын дугаартай Вепг 055 маркийн автомашиныг 2010 онд зараад 06-66 УНУ улсын дугаартай Lexus 570 авсан, энэ автомашиныг 2012 онд зараад 66-65 УБМ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашин авсан одоо унаж байгаа, 78-21 УНН улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 автомашиныг 2010 онд аваад 2012 онд зарсан. 09-57 УНО улсын дугаартай Тоёота кроун болон 03-24 УНО улсын дугаартай Портер машинууд нь хамаатны ах Бавууцэрэн болон түүний хүү Б.Даваа нарын өмч юм. Хөдөө шилжүүлчихээр машины үзлэгт ороход хэцүү гэж нэр дээр минь гуйж шилжүүлсэн машинууд юм. Нэхэмжлэгч нь Зоос банкнаас авсан 400 000 000 төгрөгийн зээлээр намайг байр авсан гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Энэ байрыг одоогийн эхнэртэйгээ суухад манай ар гэрийнхэн надад авч өгсөн. Би эхнэр охин н.Еслүн нарын хамт амьдардаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Өлзий-Орших нэхэмжлэгч С.Хишигдаваагийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:С.Хишигдаваатай анх танилцахад Сарны титэм худалдааны төвд манай лангуун дээр суудаг байсан. С.Хишигдаваа нь 13-р хороололд 1 өрөө байртай байсан нь үнэн, гэхдээ энэ мөнгийг нь яасныг мэдэхгүй. 2000 онд би өөрийн зарж байсан улаан өнгийн БМВ-318 машинаар Богдхангай хоолны газрын хажууд 1 өрөө байр сольж авсан. Эрэлийн 46-р байрны 110 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг мөн л өөрийн өмчлөлийн 3 байрыг зарж авсан. Үүнд 13-р хороололын 108 м.кв 3 өрөө байр, Баянбүрдийн 9 давхарын 2 өрөө байр, Богдхангайн хажууд байрлах 1 өрөө байруудыг зарж авсан. С.Хишигдаваа ямар ч мөнгө оруулаагүй. С.Хишигдаваа 2005 онд оддын хотхонд хамтдаа байр авсан гэж худал бичжээ. Гэтэл энэ байрыг намайг Америкт байхад ээж н.Наранцог 2003 онд дөнгөж баригдаж эхэлж байхад нь миний нэр дээр захиалж авч байсан. 2005 онд Американ грилл рестораны 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад Армадо автомашин оролцуулан худалдан аваагүй. Гранд плазагаас машин авахад оролцуулж байсан. Уг машин С.Хишигдаваад огт хамааралгүй, би АНУ-аас оруулж ирсэн. Энэ рестораныг авахад нэг ч төгрөг оролцуулаагүй. С.Хишигдаваа өөрийн дүү 45 000 ам.доллар зээлж авсан гэж бичжээ. Энэ мөнгөний талаар огт мэдэхгүй, аваагүй, ресторанд зарцуулаагүй. Харин н.Даваатөгсийн нэр дээрхи БГД-ийн Эрэлийн 46-р байрны 2 өрөө орон сууцыг худалдаж мөнгийг нь рестораны засварт ашигласан. Буцааж өгөхдөө Зайсангийн 62-р байранд 2 өрөө байр авч өгсөн. Эгч Нямгэрэлээс нь 14 000 000 төгрөг 1 сарын хугацаатай зээлээд 15 000 000 төгрөг болгон төлсөн. Энэ бүх мөнгийг би төлсөн. Хурд группээс Гурван-Оргил хотхон дахь 99,85 мкв 3 өрөө байрыг захиалахад урьдчилгаа төлөх ямар ч боломжгүй байсан. 2009 онд Зоос банкнаас 450 000 000 төгрөгийн зээл аваад 100 000 ам.долларыг Хишигдаваад бэлнээр өгсөн. Мөн охин Ө.Мөнх-Ануд өгч Хишигдаваагийн нэр дээр шилжүүлсэн орон сууцны үлдэгдэл төлбөр 28 000 ам.долларыг өгсөн. Үлдсэн хэсгээр нь рестораныг засаж шинэчилсэн. Энэ зээл одоо хүртэл төлөгдөж дуусаагүй 260 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Сард 10 000 000 төгрөгийг 3 жил төлж байна. Машинуудын хувьд анхнаасаа миний унаж байсан бүх машинуудыг бичжээ. Нэгийг нь зараад дараагийнхийг нь авч унаж байсан. Жапан тауны байр С.Хишигдаваад хамаарах зүйлгүй. С.Хишигдаваад Гранд плаза төвд тус бүр нь 55 мкв талбайтай, нийт 98 000 ам.долларын үнэтэй 2 хэсэг үйлчилгээний талбайг өгсөн. ХУД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 21В байрны 1-р давхрын 18 тоот үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч С.Хишигдаваа болон Ө.Мөнх-Ану нарын хувьд ногдох хэсэг болох 100 000 ам.долларыг 2009 оны 3 дугаар сард бэлнээр өгсөн. Ресторан дээр байхдаа картаар тооцоо хийсэн бүх мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авдаг байсан. Энэ мөнгө нь барагцаагаар 200 сая төгрөг болж байгаа. Дээрхи өгсөн хөрөнгийг охин Ө.Мөнх-Анугийн амьдралын баталгааг бодож ээжийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн. Иймд С.Хишигдаваатай хамтын амьдралтай байгаагүй, гэр бүл болж бүртгүүлж байгаагүй, дээрх хөрөнгүүдийг бий болгоход С.Хишигдаваагийн оролцоо огт байгаагүй, 2007-2009 оны хооронд С.Хишигдаваад нийт 407 000 ам.доллар, багаар бодоход 270 000 000 төгрөгийг бэлнээр болон эд хөрөнгөөр тооцож өгсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх удаа дараа хууль зөрчин С.Хишигдаваа, Ө.Мөнх-Ану нарын гаргасан нэхэмжлэлийн хэмжээг тодорхойлж болохоор байсаар байтал хуулинд заасан улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэлгүй нэхэмжлэлийг хүлээн авсан. Охин Ө.Мөнх-Ануд байнга хуульд заасан тэтгэмжээс илүү хэмжээгээр тусалдаг, хэрэглээний зүйлийг авч өгдөг, сургалтын зардлыг нь төлдөг. Ресторан ашиггүй ажиллаж байгааг өөрөө мэдэхээр барахгүй тэнд ажиллаж байсан хүмүүсээр ашиггүй, хүнгүй болсныг нь гэрчлүүлсээр байж 65 000 000 төгрөгийн ашгаас ноогдох хэсгийг гаргуулна гэсэн нь үндэслэлгүй байна. Рестораныг барьцаалж Зоос банкнаас зээл авсны талыг нь С.Хишигдаваа авч явсан тул зээлийг зориулалтын дагуу ашиглаж эргүүлэн төлөх боломжгүй болсноос рестораны орлогоос сар бүр банкны зээлийг төлдөг. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн завшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.Өлзий-Орших шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул, өмгөөлөгч М.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, А.Зоригтбаатар нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эд хөрөнгөний 90 гаруй хувийг охин Мөнх-Ануд бэлэглэж асран хамгаалагч эх С.Хишигдаваагийн нэр дээр шилжүүлж ХУД, Зайсангийн Гурван-Оргил хотхон дахь 99,85 мкв 3 өрөө орон сууцыг 120 000 000 худалдан авч 40 000 ам.доллараар засвар тохижилт хийж өгсөн. Гранд плаза төвийн 1 давхарын “Сараана” кофе шопыг тухайн үед 160 000 ам.доллараар Гранд плаза төвд 55 мкв үйлчилгээний талбайг 49 000 ам.доллараар авч өгсөн. Мөн одоо миний өмчлөлд байгаа ХУД-ийн1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан В байрны 18 тоотод орших үйлчилгээний зориулалттай 293 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 160 000 ам.доллараар худалдан авч С.Хишигдаваа, охин Ө.Мөнх-Ану нарын ногдох 100 000 ам.долларыг бэлнээр гарган өгч гэрчилгээнээс нэрийг хасуулахаар нотариат дээр очиход С.Хишигдаваа нь охиноо хасуулахгүй байхыг гуйж гувшиж би зөвшөөрсөн. Үүнийг хэлцлийг баталсан нотариат гэрчилнэ. Гэтэл намайг юу ч өгөөгүй мэт гүтгэж, миний өгсөн хөрөнгөөр нөхөр хүүхдийн хамт сайхан амьдарч байж хэтэрхий шуналд автан хүүхдээр далайлгаж надад үлдсэн ганц үл хөдлөх хөрөнгөөс хувьд ногдох хэсгээ тогтоолгож авна гэж байгаад нь гомдож өөрийн бий болгон шилжүүлж өгсөн ХУД, Зайсангийн Гурван-Оргил хотхон дахь 99,85 м.кв 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн “Сараана“ кофе шоп, Гранд плаза төвийн 4-р давхарын 55 м.кв үйлчилгээний талбайн хамтран өмчлөгчөөр тогтоолгон, эдгээрээс хувьд ногдох 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар-гаргуулна. С.Хишигдаваа нь энэ хөрөнгүүдийг авахад нэг ч төгрөг оролцуулаагүй тул хамтран өмчлөх эрхгүй гэж үзэж байна. С.Хишигдаваа нь 2007-2009 онуудад Американ грилл ресторан дээр ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банкны данс руу их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан эсэхийг тогтоолгон,өөрт ногдох 100.000.000 төгрөгийг /энэ мөнгө нь багцаагаар 200.000.000 төгрөг/ гаргуулна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу 2006-2013 онуудад охин Мөнх-Анугийн төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь болох 9 350 м.доллар, 13 050,000 төгрөг, нийт 173.050.000 төгрөг, 113.850 ам.долларыг С.Хишигдаваагаас нэхэмжилж байна.Ам.долларыг Монгол банкны ханшаар хөрвүүлэхэд 364.921.405 төгрөг болно. Охин Мөнх-Ануд хувьд ногдох хэсгийг өгсөн тул хамтран эзэмшигчээс нэрийг нь хасуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна.С.Хишигдаваа нь шүүхэд худал тайлбар гарган охиныг бодож олон жилийн хөдөлмөрөөрөө бий болгосон хөрөнгөнүүдээ өгч, өөрөө Американ грилл рестораны хувьд ногдох хэсгээ авч үлдсэн байтал юу ч аваагүй мэтээр ярьж хэлж байгаад нь гомдолтой байна. 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зоос банкнаас авсан 450 000 000 төгрөгийн зээлийг өдий хүртэл графикийн дагуу ганцаараа хариуцан төлсөөр ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл болон хүүнд нийт 400 982 342 төгрөг төлж барагдуулсан, одоо үндсэн зээл 188 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй. С.Хишигдаваа нь хамтран зээлдэгч бөгөөд уг зээлээс их хэмжээний бэлнээр авч үр шимийг нь одоо ч хүртсээр яваа хүн, гэтэл би уг зээлийн дарамтанд орж сар бүр 10 гаруй сая төгрөгийг ганцаараа хариуцан төлж байна. Иймд хамтран хийсэн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот зээл болон барьцааны гэрээний дагуу хамтран зээлдэгч С.Хишигдаваагаас өөрийн дангаараа төлсөн 400 982 342 төгрөгийн тал хувь буюу түүний хариуцан төлөх ёстой байсан 200 491 171 төгрөгийг нэхэмжилж шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Хишигдаваагаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Өлзий-Орших нь Зоос банкнаас авсан 450 000 000 төгрөгийн зээлийн 50 хувийг С.Хишигдаваа хариуцан төлөх ёстой байсан гэж огт үндэслэлгүй шаардлага гаргасан байна. Энэ зээлийг банкнаас авсан нь хариуцагч Б.Өлзий-Орших нь хувьдаа болон ах дүү нартай байр, орон сууц худалдан авч зээлийг зориулалтын бусаар зарцуулж эхэлсэн нэхэмжлэгч арга буюу “Сайфу” ХХК-ийн гишүүнээс гарсан байдаг. Үүнийг Б.Өлзий-Орших зөвшөөрч, хурлын тэмдэглэл үйлдэж, С.Хишигдавааг хувьцаа эзэмшигчээс хассаныг 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өгч, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул С.Хишигдаваа нь “Сайфу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш болсон. Мөн түүнчлэн С.Хишигдаваа компанийн хувьцаа эзэмшигч биш болсонтой холбогдуулан Б Өлзий-Орших “Би өөрийн компанийн ашиг орлогоор Зоос банкнаас зээл төлж барагдуулах бөгөөд уг зээл болон компанийн ямар нэгэн үүргийг миний бие бүрэн хариуцна. Компанийн уйл ажиллагаа болон зээлд ямар ч хариуцлага хулээхгуй болохыг баталж байна” гэсэн баталгаа “Сайфу” ХХК-ийн 2009 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 110 тоот албан бичгийг үйлдсэн байдаг. Иймд 450 000 000 төгрөгийг Зоос банкнаас зээлсэн “Сайфу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу хамтран зээлдэгч нь С.Хишигдаваа биш тул “Сайфу” ХХК-ийн нэр дээр авсан зээл бусдад төлөх өр төлбөр болон бусад аливаа үүргийг С.Хишигдаваа хариуцахгүй, “Сайфу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал болох Б.Өлзий-Орших бүрэн үүрэгтэй болно. Б.Өлзий-Орших хамтран өмчлөх дундын өмчлөлд байсан Aмерикан гриллрестораныг барьцаалж авсан 450 000 000 төгрөгийг зөвхөн өөрийн хэрэгцээнд захиран зарцуулж, үрэн таран хийсэн хууль бус үйлдлээ С.Хишигдаваад хамаатуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь огт үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Амарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 18 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2206009350 дугаартай, үйлдвэрлэл,үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Төрийн банкны зээлийн барьцаанд байгаа. “Сайфу” ХХК нь Зоос банкинд хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг үе шаттай төслийн зээл авах хүсэлтээ ирүүлсэн байдаг. “Сайфу” ХХК-ийн хүсэлтийн дагуу Зоос банкны 118-р салбар нь “Сайфу” ХХК-ийн холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн авч, Улсын бүртгэлийн Ү-2206009350 дугаартай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авч, зээлийг олгосон байдаг. Зоос банкны 118-р салбар нь зээлийн судалгаа шинжилгээг журмын дагуу хийж, “Сайфу” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзий-Оршихтой 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг тус тус байгуулсан. Барьцааны Улсын бүртгэлийн Ү-2206009350 дугаартай, Б.Өлзий-Орших, охин Б.Мөнх-Ану нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн байдаг. Зоос банк ХК нь 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр татан буугдсан бөгөөд “Сайфу” ХХК-ийн “ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл” нь Зоос банк ХК-ийн эрх хүлээн авагч Н.Ариунбат болон Төрийн банкны Гүйцэтгэх захирал Бен Турнбул нарын хооронд байгуулагдсан 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 961/2418067048 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Төрийн банк ХХК-д шилжин ирсэн бөгөөд 33 934 294.30 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, сар бүр хугацаа хэтэрч төлдөг ба эргэлзээтэй ангилалтайбайна. Төрийн банк ХХК нь холбогдох хууль тогтоомж, журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, 2 үе шаттай төслийн зээлийг хариуцан төлүүлэн ажиллаж байна. Зээлдэгч “Сайфу” ХХК нь зээлдэгч 02 тоот зээлийн болон “Барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг бүрэн төлж барагдуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлнө гэв.
Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан Харчу овогтой Сүхбаатарын Хишигдаваа /РД:ШЗ76050361/-г Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 1 давхрын 18 тоот үйлчилгээний зориулалттай 293 м2 үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Батаа овогтой Болдын Өлзий-Оршихоос /РД:ЧР78091013/ нийт 45 333 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Мөнх-Ануд 22.666.666 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Хишигдаваад 22 666 666 төгрөгийг олгож, Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 1 давхрын 18 тоот үйлчилгээний зориулалттай 293 м2 үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөлийн эрхийг хүчингүй болгож, ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтооно” гэж заасан тул 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Батаа овогтой Өлзий-Оршихын Мөнх-Ануд тэтгэлэг тогтоож, эцэг Б.Өлзий-Оршихоор тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Ө.Мөнх-Анугийн 2013 оноос 2016 он хүртэлх хугацаанд сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 60 000 төгрөгийг хариуцагч Б.Өлзий-Оршихоос гаргуулан нэхэмжлэгч С.Хишигдаваад олгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн Гурван-Оргил хотхон дахь 99,85 мкв 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн 1 давхарын “Сараана” кофе шоп, Гранд плаза төвд 55 мкв үйлчилгээний талбайн хамтран өмчлөгчөөр тогтоолгож, өөрт ногдох 60 00 000 төгрөг, 104 500 ам.доллар- гаргуулах, нэхэмжлэгчээс өөртөө шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар охин Ө.Мөнх-Анугийн 2006-2013 онуудад төлсөн төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Зоос банкнаас авсан 450.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу дангаараа төлсөн төлбөрийн тал хувийг С.Хишигдаваагаас гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалтай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээс охин Ө.Мөнх-Ануг хасуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 719 890 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 982 558 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 160 405 төгрөгийг Б.Өлзий-Оршиход буцаан олгож, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 542 566 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч С.Хишигдаваа давж заалдах гомдолдоо: ...Шүүх Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар "Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй" гэж заасныг удирдлага болгон тайлбарласан байна. Өөрөөр хэлвэл дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь Төрийн банкны зээлийн барьцаанд байгаа тул нэхэмжлэгчдийн дундын өмчлөлийн эрхийг хүчингүй болгох шаардлагыг хангах боломжгүй байна гэжээ. Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1 дэх хэсэгт заасан дундын өмчийн эрхийг хүчингүй болгохоор шаардах эрхийг өмчлөгчид гэрээгээр хугацаа заагаагүй тохиолдолд хэдийд ч хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Тиймээс дундын хэсгээр өмчлөгчид болох нэхэмжлэгчид дундын өмчлөлийн эрхийг хүчингүй болгох шаардлагыг хэдийд ч гаргаж болно. Тиймээс дундын өмчлөлийн эрхийг дуусгавар болгох, ашиг хувиарлах харилцаанд Иргэний хуульд заасан дуудлага худалдаа явуулах зарчим, зохицуулалт үйлчилнэ. Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.2 дахь хэсэгт заасан зохицуулалтаас харахад дундын хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан тохиолдолд эхэнд үүссэн шаардлага буюу Төрийн банкны зээлийн үлдэгдлийг тэргүүн ээлжинд хангах бөгөөд дундын өмчлөлийн хөрөнгөөс өмчлөгчдөд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг түүний дараа хангахаар байна. Хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад дундын өмчлөлийн эрхийг дуусгавар болгох шаардлага гаргаснаар дундын өмчлөлийн хөрөнгийг барыдаалсан этгээд болох Төрийн банкны ашиг сонирхол хөндөгдөх тул Төрийн банкийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан бөгөөд шүүх хангаж шийдвэрлэсэн. Төрийн банк хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд тайлбартаа нэхэмжлэгчдийн дундын өмчлөлийн эрхийг дуусгавар болгох нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцсэн зүйл байдаггүй. Төрийн банк дундын өмчлөлийн херөнгийг барьцаалсан байгаа нь нэхэмжлэгчдийн дундын өмчлөлийн эрхийг дуусгавар болгох нэхэмжлэлийн шаардлага гаргахад саад болох хүчин зүйл болохгүй. Тиймээс иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчдийн дундын өмчлөлийн эрхийг дуусгавар болгож, өөрт ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/02667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчдийн дундын өмчлөлийн эрхийг хүчингүй болгож, өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Өлзий-Орших давж заалдах гомдолдоо: …Б.Өлзий-Орших миний бие 100 000 ам.долларыг нэхэмжлэгч С.Хишигдаваад бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү гэрээний үүргээ гүйцэтгэж, 100 000 ам.доллар төлсөн тухай гэрч Б.Наранцог: /ХХ-284/ "Американ грилл ресторанаас нэрээ татаж ав гээд 100 000 ам.доллар өгсөн. Одоо тэр нотариатын хүн баталж өгсөн бичиг нь байгаа" хэмээн мэдүүлсэн. Гэвч шүүхийн зүгээс дээрх гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй нь ИХШХШтХ-ийн 37 дугаар зүйлийн 37.8, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Хишигдаваатай байгуулсан хэлцлийн үүргийг бүрэн гүйцэтгэсэн болохыг гэрчилсэн гэрчийн мэдүүлэгт ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулснаараа хэргийн үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй байна. Мөн нэхэмжлэгч С.Хишигдаваа нь 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзах тухай албан бичгийг Анхбаярт хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж, шүүх уг баримтыг үндэслэн шийдвэрлэсэн боловч Анхбаяр гэх хүнийг Б.Өлзий-Орших миний бие таньж мэдэхгүй бөгөөд энэхүү албан бичгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Б.Өлзий-Орших миний бие 10 000 ам.долларын үүргийг 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр биелүүлсэн бөгөөд энэхүү үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхэд С.Хишигдаваа ямарваа нэгэн гомдлын шаардлага буюу гэрээнээс татгалзах тухай гомдол, хүсэлт гаргаж байгаагүй тул 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл нь хуурамч, хууль бус болох нь нотлогдож байна. Шүүхийн зүгээс Б.Өлзий-Орших намайг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба С.Хишигдаваа нь хэлцлээр хүлээсэн Б.Өлзий-Оршихийн үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэхдээ нэхэмжлэгч С.Хишигдаваагаас гаргаж өгсөн нотариатаар гэрчлэгдээгүй төлбөрийн баримтуудад үндэслэсэн байдаг ба уг баримтад дурьдсан төлбөрүүдийг зохих этгээдүүд авсан эсэхийг эдгээр этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, бүрэн нотлох ёстой байтал зөвхөн төлбөрийн баримтад /нотариатаар гэрчлэгдээгүй/ үндэслэн шийдвэрлэж буй нь уг үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч С.Хишигдаваа нь 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн юм. Б.Өлзий-Орших миний бие нэхэмжлэгч С.Хишигдаваатай 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдөр бие даасан хэлцэл хийсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжих болсон үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан уг хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Б.Өлзий-Орших миний бие гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч С.Хишигдаваа нь гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах, эсхүл гэрээнээс татгалзаж, эд хөрөнгөө буцаан шаардахаар шаардлага гаргах шаардах эрх нь талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хэлцэл тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн тус шийдвэрээр нэхэмжлэгч С.Хишигдавааг 293 м.кв үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгахаар шийдвэрлэжээ. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанд буюу шүүх шийдвэрийнхээ тогтоох болон үндэслэх нь хэсгийг зохигчдод уншиж, тайлбарлаө өгөхдөө нэхэмжлэгч С.Хишигдавааг 293 м.кв үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгахаар шийдвэрлэсэн талаар огт дурьдаагүй атлаа шүүх шийдвэрээ бичихдээ хамтран өмчлөгчөөр бүртгэх асуудлыг шийдвэрлэж буй нь шүүх эрх, хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Хишигдаваа нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхоны 21В байрны 1 давхрын 18 тоот хаягт байрлах 293 м.кв орон сууцны өмчлөгчөөс өөрийн хүсэлтээр хасагдсан бөгөөд Б.Өлзий-Орших миний бие хэлцлийн үүргээ биелүүлж, 100 000 ам.доллар бэлнээр болон 10 000 ам.доллар, нийт 110 000 ам.доллар өгсөн байтал шүүхийн дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Мөн Б.Өлзий-Орших намайг дээр дурьдсанчлан хэлцлийн үүргээ биелүүлээгүй бөгөөд 68 000 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг ашигуулсан тул ашиглуулсан гэх 68 000 000 төгрөгөөс хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэхдээ уг хувь тэнцүүлэн олгож буй хөрөнгөд ногдох үүрэг, хариуцлага /татвар, зардал г.м/-ыг тооцож, тодорхойлоогүй байна. Шүүхийн зүгээс С.Хишигдавааг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгаж, түүнд 22 666 666 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн атлаа түүнийг үүрэг хариуцлагаас бүрэн чөлөөлж, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л үүрэг хариуцлагыг Б.Өлзий-Орших надад ногдуулан шийдвэрлэж буй нь ойлгомжгүй бөгөөд энэхүү төлбөр гаргуулахтай холбоотой асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэлгүй орхигдуулсан юм. 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн шүүх хуралдаан буюу шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг тайлбарлахдаа Б.Өлзий-Оршихоос 22 666 666 төгрөгийг гаргуулж, зөвхөн Б.Мөнх-Ануд олгосугай хэмээн шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийг бичихдээ 22 666 666 төгрөгийг Б.Мөнх-Ануд, 22 666 666 төгрөгийг С.Хишигдаваад олгосугай хэмээн тус тус дурьдаж бичсэн нь ИХШХШтХ-ийн 116.2, 119.1 дэх хэсэгт заасныг мөн л ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл ИХШХШтХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт "Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно" гэж заасан бөгөөд шүүгчийн зүгээс нэгэнт хүчинтэй болсон шүүхийн шийдвэр /Б.Мөнх-Ануд 22 666 666 төгрөг олгох/-т нэмэлт /С.Хишигдаваад 22 666 666 төгрөг олгох/ оруулах эрхийг ямар ч хуулиар шүүгчид олгоогүй бөгөөд шүүгч энэхүү үйлдлээрээ хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Төрийн банк нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа юм. Гэтэл шүүхийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд болох Төрийн банкыг өөрийн эс үйлдэхүйгээр оролцуулахаас санаатайгаар татгалзаж, мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдэд огт мэдэгдээгүй, ирцтэй холбоотой санал, хүсэлтийг зохигчдоос тодруулж, асуугаагүй буюу ирцтэй холбоотой эдлэх эрхийг эдлүүлээгүй. Учир нь шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат буюу нотлох баримт шинжлэн судалсны дараа ирцтэй холбоотой асуудлыг гэнэт тодруулж, шүүх хуралдаанд Төрийн банкыг оролцуулах /шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй болохыг шүүгчийн туслахтай утсаар ярьж мэдсэн/ эсэх асуудлыг зохигчдоос тодруулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс энэхүү шүүх хуралдаанд гуравдагч этгээд Төрийн банкыг оролцуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах шаардлагатайг дурьдахад шүүх хуралдаанд даргалагчийн зүгээс "Төрийн банкинд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангах нь шүүхийн үүрэг" хэмээн тайлбарласан атлаа шүүх хуралдааныг цааш үргэлжүүлж, маргааныг шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 6.1, 6.2, 76.1.2, 77.1, 99.1, 116.2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, Улсын тэмдэгтийн хураамжид нийт 719 890 төгрөг төлсөн боловч шүүхийн зүгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцсэн юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт "... Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хууль заасны дагуу төлнө", 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт "Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож,..." гэж заасан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ "... шүүх иргэний хэрэг үүсгэж, хамтран өмчлөх дундын хөрөнгүүдийг тогтоосны дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх болно" хэмээн дурьдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын хөрөнгүүд, түүний үнэлгээ бүрэн тогтоогдсон атал нэхэмжлэгч нь улсын тэмдэпгийн хураамжийг нөхөн төлөөгүй. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх хүсэлтийг шүүхэд хандаж гаргасан тохиолдолд ИХШХШтХ-ийн 58.1 дэх хэсэгт заасанчлан шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, захирамж гаргах хууль зүйн зохицуулалттай юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх, эсхүл чөлөөлөгдөх, хэсэпнлэн төлөх хүсэлтийг шүүхэд хандаж гаргаагүй ба шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаагүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн М.Мөнхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг "Б.Мөнх-Ануд 18 нас хүртэл хугацаанд тэтгэлэг тогтоолгох, 2009 оны 3 дугаар сараас 2014 оны 7 дугаар cap хүртэл нийт 65 сарын хугацаанд олсон орлогоос Ө.Мөнх-Ануд ногдох хэсгийг гаргуулах"-аар нэмэгдүүлсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь Өмгөөллийн И Эл Би Партнерс ХХН-д итгэмжлэл олгосон байдаг ба энэхүү итгэмжлэлд дурьдсанчлан итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг ихэсгэх буюу нэмэгдүүлэх эрхийг олгоогүй байдаг. Гэтэл нэхэмжпэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дээрх байдлаар ихэсгэх эрхийг нэхэмжлэгчийн зүгээс олгоогүй байтал итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн ба шүүхийн зүгээс хуулийг буруу тайбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүхийн зүгээс дээр дурьдсанчлан:Нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй /гэрчийн мэдүүлэг үнэлээгүй/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн /Гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх тохиолдолд эрх зүйн акт буюу захирамж гаргаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй буюу ИХШХШтХ-ийн 6.1, 6.2, 76.1.2, 77.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 119.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу шүүх хуралдаанд уншиж сонгосон тогтоох хэсгийг шүүхийн шийдвэрт өөр нэмэлт байдлаар нэмж шийдвэрлэсэн. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу ИХШХШтХ-ийн 65.1.5, 65.1.11, 56.1, 117.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны №102/ШШ2016/02667 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт : "Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн Гурван-Оргил хотхон дахь 99.85 м.кв 3 өрөө орон сууцны захиалах гэрээг С.Хишигдаваа хийж, төлбөрийг төлсөн байх тул хариуцагч өөрөө 120 000 000 худалдан авч 40 000 ам.доллараар тохижилт хийжөгсөн, Гранд плаза төвийн 1 давхрын Сараана кофе шопыг 160 000 ам.доллараар, Гранд плаза төвд 55 м.кв үйлчилгээний талбайг 49 000 ам.доллараар авч өгсөн гэх тайлбар нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул эдгээрээс хувьд ногдох 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар гаргуулах шаардлага ч мөн хангагдах үндэслэлгүй байна" хэмээн дурьджээ. "Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн Гурван-Оргил хотхон дахь 99.85 м.кв 3 өрөө орон сууц захиалгын гэрээг С.Хишигдаваа байгуулсан хэдий ч Б.Өлзий-Орших миний бие 120 000 ам.доллараар худалдан авч, 40 000 ам.доллараар тохижилт хийж өгсөн юм. Учир нь миний охин Б.Мөнх-Ану нь насанд хүрээгүй байсан ба С.Хишигдаваа нь тухайн үед энэхүү орон сууцыг захиалах төлбөрийн боломжгүй байсан тул Д.Баасанхүүгийн өмчлөлийн орон сууцыг Анод банкны зээлийн барьцаанд тавьж, 30 000 ам.долларыг зээлж, байрны урьдчилгааг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь гэрч Д.Баасанхүүгийн мэдүүлгээр бүрэн тогтооддог. С.Хишигдаваа нь дээрх 3 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж захиалсан гэдэг боловч уг урьдчилгаа төлбөрийг хэрхэн төлсөн болохоо нотолдоггүй ба үлдэгдэл төлбөрийг ч мөн хэрхэн төлсөн болохоо нотолж чадаагүй болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Жигүүр Гранд Групп ХХК-тай 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг Б.Өлзий-Орших миний бие байгуулж, 130.91 м.кв талбайг худалдан авсан бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгийг төлбөрийг Б.Өлзий-Орших миний бие төлсөн болох нь гэрээний уг гэрээний Хавсралт №1-д заасан төлбөрийн хуваарь /хх 111 дэх тал/ болон бэлэн мөнгөний орлогын баримтуудаар бүрэн тогтооддог. Шүүхийн зүгээс хэргийн материалд авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан дээрх баримтуудад болон гэрчийн мэдүүлэгт ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр, эдгээр баримтууд байсаар байтал үйл баримтаар нотлогдсонгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн зүгээс дээрх нотлох баримтуудад огт дүгнэлт хийгээгүй бөгөөд нэгэнт дүгнэлт хийгээгүй тул хувьд ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм. Б.Өлзий-Орших миний бие охин Б.Мөнх-Анугийн сургалтын төлбөрийг бүрэн төлж байсан ба American school of Ulaanbaatar сургуулийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдох бөгөөд С.Хишигдаваа нь дээрх төлбөрийг төлсөн тухайгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолж чадаагүй юм. Мөн шүүхийн зүгээс С.Хишигдаваагийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага дахь Ө.Мөнх-Анугийн 2013-2016 он хүртэлх хугацааны сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн /төлбөр төлсөн баримтгүйгээр/ атлаа 2006-2013 он хүртэлх хугацааны төлбөрийг Б.Өлзий-Орших төлсөн нь тогтоогдсоор байтал уг үйл баримтыг байхгүй мэтээр дүгнэж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буй нь шүүгч хэт нэг талыг барьж, нотлох баримтыг үнэлэхээс санаатайгаар зайлсхийсэн болохыг нотолж байна. С.Хишигдаваа нь 2007-2009 онуудад Американ грилл ресторанд ажиллаж байхдаа 200 000 000 төгрөгийг өөрийн худалдаа Хөгжлийн банкны дансанд шилжүүлэн авсан байдаг ба ийнхүү шилжүүлэн авсан болох нь С.Хишигдаваагийн дансны хуулгаар бүрэн тогтоогддог. Дээрх баримтаар тогтоодсоор байтал 200 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэдгийг тогтоох боломжгүй хэмээн шүүхийн зүгээс тогтоогдож буй үйл баримтад дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Шүүхийн зүгээс дээрх байдлаар ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж маргааныг шийдвэрлэсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны №102/ШШ2016/02667 дугаар шийдвэр нь дээр дурьдсанчлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд шүүхийн зүгээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, холбогдох нотлох баримтыг үнэлээгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, Б.Өлзий-Орших миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны №102/ШШ2016/02667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, С.Хишигдаваагийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Өлзий-Орших миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Б.Наранцог, Э.Оюун-Эрдэнэ, Л.Сүхболд, С.Даваатөгс, Ч.Хулан, С.Намжилням, Б.Энхбат, М.Золзаяа нарын зэрэг гэрчүүдийг шүүхэд дуудаж мэдүүлэг авчээ. / 2 дугаар хавтасны 275-327 дугаар тал/
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах, ба цуглуулах, бүрдүүлэх гэсэн ажиллагааг хэргийн оролцогчдын хүсэлтээр хийж гэрчүүдээс мэдүүлэг авахдаа шүүгчийн туслахаар уг ажиллагааг хийлгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “ Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэж заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч удирдан явуулахаар хуульчилсан байхад шүүгчийн туслах гэрчүүдийг асуусан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.
Шүүх хуралдааны бус үед гэрч Б.Наранцог, Э.Оюун-Эрдэнэ, Л.Сүхболд, С.Даваатөгс, Ч.Хулан, С.Намжилням, Б.Энхбат, М.Золзаяа, Х.Одмаа, Д.Ундрам, Д.Баасанхүү, Л.Лхүндэвжамц, С.Нямгэрэл, Х.Индра нарыг асуусан тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /хэргийн 2 дугаар хавтасны 281-327 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэгт гэрчээс мэдүүлгийг урьдчилан авч болох талаар зохицуулсан боловч энэ нь гагцхүү шүүгчийн эрх хэмжээнд хийгдэх ажиллагаа байтал гэрчийн үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулах, асуулт асууж мэдүүлэг авах зэрэг ажиллагааг шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх эрхгүй этгээд болох шүүгчийн туслах явуулсан байх тул нотлох баримтыг бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг шүүх зохих ёсоор баримталсан гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Төрийн банкийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татжээ. /хэргийн 3 дугаар хавтас, 663, 676, 671-672 дугаар тал/ Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ё.Амарсүрэн шүүх хуралдаанд биечлэн оролцох тухайгаа тайлбартаа бичиж ирүүлсэн байна. /хэргийн 3 дугаар хавтас, 699 дүгээр тал/ Анхан шатны шүүх гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хэргийн баримтаар тогтоогдсон байна./хэргийн 4 дүгээр хавтас 18 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “ Зохигч, шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ…” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй багаа нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.
Түүнчлэн шүүх хариуцагч Б.Өлзий-Орших нь “Сайюу” ХХК-ийн Зоос банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон байна.
Анхан шатны шүүх Ө.Мөнх-Ану, С.Хишигдаваа нарын нэхэмжлэлтэй Б.Өлзий-Оршиход холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/02667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Өлзий-Оршихоос төлсөн 4.405.420, нэхэжмлэгч Ө.Мөнх-Ану С.Хишигдаваа нараас төлсөн 140.400 төгрөгийг тус тус буцаан олгохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ц.ИЧИНХОРЛОО