Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 101/2016/05196/И |
Дугаар | 181/ШШ2016/00728 |
Огноо | 2016-09-20 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2016/00728
2016 оны 09 сарын 20 өдөр Дугаар 181/ШШ2016/00728 Улаанбаатар хот
ͪ
Сүхбаатар д иргэний хэргийн анхан шатны Ч.Ичинхорлоо , шүүх хуралдааны :
нэхэмжлэгч А ХХК //-ийн ,
хариуцагч Б.Д д
30 242 560 .
Р.Н, Б.Д , хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, .Э.
:
Б.Д нь А ХХК тай /хуучин нэрээр Эрэл банк/ 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14/19 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалттай 24 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 9 000 000 төгрөг, хүүд нь 7 002 052 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 240 156 төгрөг нийт 16 242 208 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний 4.2.3-т заасны дагуу зээлийн хуваарт төлбөрийг удаа дараа зөрчин зээл, зээлийн хүү төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээний хугацаа ч дууссан. Зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 21 000 000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 8 322 245,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 909 815,29 төгрөг, нотариатын зардал 10500 төгрөг нийт 30 242 560 төгрөгийг гаргуулан өгнө үү, зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
:
Би 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А ХХК тай, хуучин нэрээр Эрэл банктай 14/19 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг, бизнесийн зээлийн зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн. Уг зээлийг өөрийн дүү Б.Диймаатай 15, 15 саяаар хувааж авсан. Зээлийн барьцаанд Б.Диймаагийн зөвшөөрснөөр түүний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаарт бүртгэлтэй, 000213514 дугаарын гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 8 дугаар байрны 42 тоот 30 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан.
Зээлийг Б.Диймаа бид 2 тэнцүү хувааж авсан байхад банк ганцхан намайг хариуцагчаар сонгоод байгаад гомдолтой байна. Зээл авснаас хойш 16 076 400 төгрөг төлсөн байхад 30 242 560 төгрөг нэхэмжилж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Б.Диймааг адилхан хариуцагчаар оруулж ирсэн бол зээл төлөхөөс татгалзах зүйлгүй. Гэтэл А нь зээлийн гэрээ байгуулснаараа Б.Д хариуцана гэж байгаа болохоор зээлийг төлөхгүй, барьцааны гэрээний эхний хэсэгт Б.Диймаагийн нэр бичигдсэн байгаа боловч барьцааны гэрээ байгуулсан дээр нь бичигдээгүй байгаад гомдолтой байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрт 30 242 560 /гучин сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун жар/ нэхэмжилжээ.
Хариуцагч Б.Д зээлийн төлбөрт 16 076 400 /арван зургаан сая далан зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг төлсөн, хариуцагчаар Б.Диймааг оруулахгүй байгаа тул 30242560 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Б.Д нь 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ариг /Эрэл/ банктай 14/19 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30 000 000 /гучин сая/ төгрөгийг бизнесийн зориулалтаар, жилийн 28,8 хувийн хүүтэйгээр, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь Зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн хорооны гишүүдийн шийдвэр, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 1, 6-16,45-р хуудас/
Зээлдэгч Б.Д нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаарт бүртгэлтэй, 000213514 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 8 дугаар байрны 42 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр барьцааны гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн барьцааны гэрээ болон Б.Диймаагаас Б.Д д олгосон Итгэмжлэл- ээр нотлогдож байна. /хх-ийн10-15-р хуудас/
Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулан мөнгийг зээлдэгчид шилжүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй. Гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү төлөх үүрэгтэй болно.
Хариуцагч нь дээрх гэрээний хугацаанд үндсэн зээлд 9 000 000 төгрөг, хүүд нь 7 002 052 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 240 156 төгрөг нийт 16 242 208 төгрөг төлснийг хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 21 000 000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 8 322 245,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 909 815,29 төгрөг нотариатын зардал 10500 төгрөг нийт 30 242 560 /гучин сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун жар/ төгрөгийг хариуцагч Б.Д гаас гаргуулах үндэстэй.
Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаарт бүртгэлтэй, 000213514 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 8 дугаар байрны 42 тоот 30 м.кв талбайтай орон сууцыг барьцаалах эрхийг өмчлөгч Б.Диймаа нь зээлдэгч Б.Д д 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон байх тул зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй./хх-ийн 4-29-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Д гаас 30 242 560 /гучин сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуун жар/ төгрөг гаргуулж А ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Д нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаарт бүртгэлтэй, 000213514 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 8 дугаар байрны 42 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Д гаас улсын тэмдэгтийн хураамжид 309163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК- д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО