Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 357

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ж.А*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.О********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, *********** ХХК-н нэхэмжлэлтэй Завхан аймгийн ************* холбогдох 38592328 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Завхан аймгийн **********ийн конторын барилгын засварын ажлыг 2013 оны 06 сарын 18-ны өдрийн ТЕГ-ТШ-2013/11/1 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Уг барилгын засварын ажил 88.426.328 төгрөгийн гүйцэтгэлийн төсөвтэй. Үүнээс 2013 онд 30.900.000 төгрөг, 2014 онд 18.934.000 төгрөгийн санхүүжилт хийгдэж үлдэгдэл засварын ажлыг харилцан тохиролцсны үндсэн дээр компани өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн улсын комисс ажиллуулан хүлээлгэн өгсөн боловч санхүүжилтын зөрүү болох 38.592.328 төгрөг одоо хүртэл санхүүжигдээгүй нь компанийг санхүүгийн хүндрэлд оруулж байна. Иймд дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ********* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай ******* 2013 оны 5 сарын 15-ны өдрийн ТЕГ-ын даргын 346 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай тушаалаар ********** ХХК-тай ТЕГ-ТШ-2013/22 дугаар бүхий Т*********ын хэлтсийн ажлын байрны дотоод засвар хийх ажлын гэрээг байгуулан ажилласан билээ. Гэрээний 2 дугаарт Захиалагч нь *********** хэлтсийн ажлын байрны дотоод засвар хийх ажил-ын тохижилтын ажлыг 29.400.000 төгрөгийн гэрээний үнээр гүйцэтгүүлэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэж тусгасан. Тухайн зарлагдсан тендерийн гэрээнд тусгагдсан үнээ хугацаанд нь бүрэншилжүүлсэн байх бөгөөд нэмэлт 20.434.000 төгөргийн санхүүжилтийг олгосон. Энэ засварын ажил нь санхүүжигдэхээр зарлагдсан тендерийн үнээсээ 20434000 төгрөгөөр илүү санхүүжигдсэн байх бөгөөд дахин санхүүжилт нэмэх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгч ************* ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлттээ: Манай компани нь Завхан аймгийн ********** хэлтсийн конторын барилгы засварын ажлын үлдэгдэл 38.592.328 төгрөгийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан юм. *******ын ********** харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

*********** ХХК нь Завхан аймгийн *******ын хэлтсээс 38.592.328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

*********** ХХК-ны нэхэмжлэлтэй Завхан аймгийн ************** холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлд нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авч болно гэж заасан тул нэхэмлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээж авах боломжтой гэж үзлээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 106-Р ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ДАХЬ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ************* ХХК-ны нэхэмжлэлтэй Завхан аймгийн ************* холбогдох 38592328 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 350910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатнышүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ