| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00360/И |
| Дугаар | 360 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 360
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Б.*******, Э.******* нарт холбогдох 6312338.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч банкны Завхан салбар нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч Э.******* нар нь банктай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн******* тоот гэрээгээр 9,000,000 төгрөгийг үндсэн хөрөнгөнд зориулан 36 сарын хугацаатай авсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж эргэн төлөлтийг өөрчилж 1150014987 тоот гэрээнд өөрчлөлт хийсэн, зээлийн барьцаанд 3332 ЗАН улсын дугаартай HYUNDAI маркийн porter 1998 онд үйлдвэрлэгдсэн цагаан саарал өнгөтэй, ******* арлын дугаартай суудлын автомашин, Завхан аймгийн ******* сумын ******* багийн*******ийн хэсгийн тоотод байрлах тоот гэрчилгээний дугаартай,******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 572 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар барьцаалуулсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл төлөх үүргээ биелүүлээгүй банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан утсаар ярьж, зээлдэгчтэй очиж уулзаж, шаардах, мэдэгдэх хуудас өгч байсан боловч санаатайгаар зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийн одоог хүртэл зээлийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй, зээл төлөх хугацаа 1150014987 тоот зээл 112 хоног хугацаа хэтэрсэн байна...1150014987 тоот зээлийн төлөгдөөгүй үлдсэн зээлийн үлдэгдэл болох 5779255.62 төгрөг, хүү 528027.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 505535 төгрөг, нийт 6312338.21 төгрөгийг зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч Э.*******нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн Залуучуудын 2-6 тоотод оршин суух иргэн Б.*******, Э.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
банкнаас нэхэмжилсэн 6312338.21 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
банкны Завхан салбар нь Б.*******, Э.******* нараас 6312338.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
банкны Завхан салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 5779255.62 төгрөг, хүү 528027.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 505535 төгрөг, нийт 6312338.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115947 төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Б.*******, Э.******* нарт холбогдох 6312338.21 / зургаан сая гурван зуун арван хоёр мянга гурван зуун гучин найман төгрөг хорин нэг мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 115947 төгрөгийн 57973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас57973 төгрөгийг, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 57973 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч банкны Завхан салбартолгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ