Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 417

 

  Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Д.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:

Миний бие Идэр сумын 8 жилийн сургууль, Тосонцэнгэлийн 10 жилийн сургууль төгсөөд 1983-1985 онд Завхан аймгийн БТМСургуульд суралцаж өрөгч угсрагчийн мэргэжлээр төгссөн. ТТБТрестэд хувиарлагдан ажлын анхны гараагаа Төв аймгийн Нөхөрлөлийн САА-д 18 айлын орон сууцны барилга дээр ажилласан. 1986 онд ТТБТрестийн дэргэдэх мэргэжил эзэмшүүлэх курст шаварчин мэргэжлээр суралцан төгссөн. 1986-1990 онд Төвийн 60 айлын сууц ******* АҮ-ний барилга Дэнжийн уурын зуух, Аралын 3-р сургууль Шар талын Цагаан үнээний фермийн барилгуудад шавар будаг заслын ажлуудыг хийсэн. 2005 оноос өнөөг хүртэл Алтан харш ХХК нд шаварчнаар ажиллаж байна. 1991 онд ТТБТ-д 2-р цуваа болгоход Тэс сумын 90 хүүхдийн цэцэрлэг, гахай тахианы байрны шаврын ажлыг хийж байсан. Иймд миний 1985 оноос 1990 онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1985 оноос 1990 онуудад Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 10-р сарын 07-ны өдрийн А/755 тоот лавлагаанд Д.******* нь 1986-1987 онд Аймгийн техник туслалцааны барилга трестэд шаварчнаар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1986-1987 онд Техник туслалцааны барилга трестийн даргын тушаалд Д.*******г *******гийн бригадад шаварчнаар томилсон тушаал олдохгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч Д.*******гийн ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүнийг ажилд авахыг хүссэн тухай Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестийн 1985 оны 09-р сарын 03-ны өдрийн 506 албан тоот, түүнд тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгож байсан тухай Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1987 оны тушаал, 1991 оны ажилчин албан хаагчдыг салбар, цувааны мэдэлд шилжүүлэхэд *******доржийн бригадад шилжиж байсан тус трестийн даргын тушаал, хамт олонтойгоо 1986, 1988 онуудад авахуулж байсан фото зураг, Завхан аймагт болон Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 50, 90 жилийн ойн арга хэмжээний үеэр хамт олонтойгоо авахуулж байсан фото зураг, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг огтоох үндэстэй гэж шүүх үзэв.

Түүний ажиллаж байсан байдлын талаар болон нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн фото зурагнуудын талаар гэрч Ц.*******Д.******* бид нар 1985 онд барилгын ТМС төгсөөд зүүн тийшээ нөхөрлөлд ажиллаж байгаад ирээд Завхан аймгийн Барилга трестэд ирцгээж *******доржийн бригадад хувиарлагдаж ажиллаж байгаад 1991 онд зах зээл эхлээд цуваа болж ажиллаж байсан юм. Тэгээд одоо хүртэл ******* бид хоёр Алтан харш компанид ажиллаж байна. Энэ фото зураг 1986 оны өвөл аймгийн Ахуйн үйлчилгээний төвийн өрлөгөн дээр ажиллаж байх үеийн зураг байна. ******* бид хоёр Батцоож мастерийн хоёр талд сууж байна. 2-р зураг 1988 онд аймгийн 3-р сургуулийг барьж байх үед хавар авахуулсан зураг байна гэж мэдүүлсэн,

Гэрч Д.******* Д.******* бид нар 1985 онд барилгын ТМС төгсөөд Атар, Лүн, Нөхөрлөл гэсэн Төв аймгийн 3 сумдад орон сууцны барилга барьж байгаад Завхан аймгийн Барилга трестэд ирцгээж байсан юм. Тэгээд 1986 онд нэг бригад болж /*******доржийн бригад/ аймгийн Ахуйн үйлчилгээний барилгыг барьж байсан юм. Бид шаварчнаар ажиллаж байсан юм. Тэгээд зах зээл эхлээд цуваа болж ажиллаад ******* бид нар нь 2-р цуваанд хувиарлагдаж хойшоо Тэс рүү явж 90 хүүхдийн цэцэрлэг дээр ажиллаад дараа нь Хөвсгөлийн Цэцэрлэг сум руу яваад тэгээд тарж байсан юм. Тэгж Тэс рүү явахад 1989 он байсан, Хөвсгөл рүү 1990 онд яваад 1995 онд ирж байсан юм гэж мэдүүлсэн,

Гэрч Д.******* Д.******* нь 1985 онд барилгын ТМС төгсөж ирээд Завхан аймгийн Барилга трестэд *******доржийн бригадад шаварчнаар ирж ажиллаж байсан юм. Тэгээд зах зээл эхлээд цуваа болж ажиллах хүртэл ажилласан ******* нь цуваа болж ажиллахад 2-р цуваанд хувиарлагдаж хойшоо Тэс рүү явж байсан юм. Би мөн Барилга трестэд 1981 оноос хойш 1995 оныг дуустал хамгийн сүүлд Хөвсгөлийн цэцэрлэгийг бариад дуустал ажилласан юм гэж мэдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хүсэлт гаргагч Д.*******г 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар ажиллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******г 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлЗавхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ