Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0320/И |
Дугаар | 327 |
Огноо | 2016-11-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 327
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар баг Голомтын 2-23 тоотод оршин суух, Даржаа овогт Чинбатын Эрдэнэцэцэг РД:/ЕЕ81072908/-т холбогдох,
Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 3017233 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласаны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн. Tyc cyмын иргэн Ч.Эрдэнэцэцэг Гоо сайханы үйлчилгээний чиглэлээрх төслийг 3acar даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу Ч.Эрдэнэцэцэгт “Гоо сайханы үйлчилгээний” төсөлд Сумын засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 04 -ний өдрийн А/29 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийн зээлийг олгохооор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн Ч.Эрдэнэцэцэгтэй “Сум хөгжүүлэх сангийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 53 тоот” гэрээг байгуулж, төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч Ч.Эрдэнэцэцэг нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн Ч.Эрдэнэцэцэгийн нийт зээлийн үлдэгдэл 2453035 төгрөг, зээлийн торгууль 564198 буюу нийт 3017233 /Гурван сая арван долоон мянга хоёр зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж өгнө үү. /2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцооллыг гаргав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Эрдэнэцэцэг миний бие нь сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлсэн. Энэ мөнгийг төлөх боломжгүй болсон учир нь: анх би 8 сая төгрөгийн төсөл бичсэн. Өгсөн 5 саяар нь тоног төхөөрөмж авч, шалны халаалт тавиулж үйлчилгээгээ хийж эхэлсэн. Харин үлдсэн 3 сая төгрөгөөр нь ус, бохирын асуудлыг шийдэх байсан юм. Үүнийг шийдээгүйн улмаас мэргэжлийн хяналтын шаардлага хангахгүйн улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсноос гоо сайхны салоноо хаасан. Авсан зээлийн үлдэгдэл 3017233 төгрөгийг өөрийн боломж бололцоогоор төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор С.Болорчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Тайлбарт нэхэмжилж байгаа 3017233 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, багасгаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Ч.Эрдэнэцэцэгт холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 3017233 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 3017233 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 3017233 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Эрдэнэцэцэг нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 63226 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 31613 төгрөгийг хариуцагч Ч.Эрдэнэцэцэгээс гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ч.Эрдэнэцэцэг нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ