Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2016/00599

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар баг, А, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, Т овогт Нийн Бд холбогдох иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Т банк ХХК болон зээлдэгч Н.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.С нарын хооронд байгуулсан 2015.10.06-ны өдрийн №417 дугаартай зээлийн гэрээ-нд заасны дагуу үндсэн зээл 4000000 төгрөг, зээлийн хүү 608361,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 20974.99 төгрөг, нотариатын төлбөр 10000 төгрөг, нийт 4639336.18 төгрөгийггаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б болон Б.С нар нь Т банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын Сүхбаатар /вокзал/ тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр №417 тоот зээлийн гэрээ-г байгуулан 4000000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч Н.Б хамтран үүрэг гүйцэтгэгч Б.С нар нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй нийт 204 хоногоор хугацаа хэтрүүлсэн, 2015.10.06-нд зээл авснаас хойш 2015.11.02-нд 14455.28 төг хүү төлснөөс өөр төлөлт огт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгч Н.Б болон хамтран үүрэг гүйцэтгэгч Б.С нарт зээлийн гэрээний 6.2.2 болон 6.2.5 зүйл заалтуудыг үндэслэн Зээлийн гэрээг дуусгавар болгож, гэрээг банкны санаачилгаар цуцалж буйг мэдэгдэж, зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл 2 удаа хүргүүлсэн болно. Гэтэл зээлдэгч Н.Б Б.С нар нь Зээлийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2, 3.2.8, 3.3 дахь заалтуудыг зөрчиж, зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул үндсэн зээлийн төлбөр 4000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 652547.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21197.51 төгрөг, нотариатын төлбөр 11000 төгрөг, шуудангийн зардал 5000 төгрөг, нийт 4689745 төгрөг, тэмдэгтийн хураамж 89986 төгрөгийг гаргуулан өгч, Банкийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4-р баг, Баянхаан 2-р хэсэг гудамж, 103 тоот хаягт оршин суух хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Сийн цалингийн орлогоос зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Б миний бие Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4689745 /дөрвөн сая зургаан зуун наян есөн мянга долоон зуун дөчин таван/ төгрөгийг төлж өгнө. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Бд холбогдох үндсэн зээлийн төлбөр 4000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 652547.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21197.51 төгрөг, нотариатын төлбөр 11000 төгрөг, шуудангийн зардал 5000 төгрөг, нийт 4689745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвийн нэхэмжилсэн 4689745 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Бд холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ****** дугаартай данснаас 44993 төгрөг, мөн хариуцагч Н.Баас 44993 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Нийн Б нь нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвийн нэхэмжилсэн 4689745 /дөрвөн сая зургаан зуун наян есөн мянга долоон зуун дөчин таван/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ****** дугаартай данснаас 44993 төгрөг, мөн хариуцагч Н.Баас 44993 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН