Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/05377

 

2016 оны 10 сарын 11 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05377

Улаанбаатар хот

                 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хадгайт 22 дугаар гудамж, 87б тоот Хүсэл төвийн 2 дугаар давхарт Хас банкны Долоон буудал тооцооны төвийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж, 123 тоотод оршин суух, Мишиг гүн овогт Хуягбаатарын Ганхуяг /РД-НС82080577/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж, 123 тоотод оршин суух, Сартуул овогт Бадамын Чимэгбаяр /РД-НЮ82031705/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,738,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Долоон буудал тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Ганхуяг, хамтран зээлдэгч Б.Чимэгбаяр нар нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хас банктай 1520005560 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, өрхийн зээл авч, барьцаат зээлийн 1817 УНК улсын дугаартай Ниссан датсун автомашин, фидуцийн 1520005560-01 дүгээр гэрээгээр 3545 УНЦ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинуудыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргийн 247 хоног хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.

Зээлдэгч Х.Ганхуяг болон хамтран хариуцагч Б.Чимэгбаяр нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн.

Банк Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэг болон 1520005560 дугаар зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачлагаар цуцалж үндсэн төлбөр 2,969,742 төгрөг, үндсэн хүү 704,180 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,808 төгрөг нийт 3,725,730 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12,500 төгрөг, нийт 3,738,230 төгрөгийг зээлдэгч Х.Ганхуяг, хамтран хариуцагч Б.Чимэгбаяр нараас гаргуулах, зээлийн дагуу барьцаалуулсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаат зээлийн гэрээний 5.2, баталгаат ипотекийн гэрээний 4.1.4, 4.1.7-д заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Х.Ганхуяг, хамтран хариуцагч Б.Чимэгбаяр нарын бусад эд хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Х.Ганхуяг, Б.Чимэгбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн 3,738,230 төгрөгийн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 1817 УНК улсын дугаартай Ниссан датсун, 3545 УНЦ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Долоон буудал тооцооны төв нь хариуцагч Х.Ганхуяг, Б.Чимэгбаяр нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,738,230 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Ганхуяг, Б.Чимэгбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 3,738,230 /гурван сая долоон зуун гучин найман мянга хоёр зуун гучин/ төгрөгийг төлж барагдуулахаар болсон байх бөгөөд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 1817 УНК улсын дугаартай Ниссан датсун, 3545 УНЦ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Х.Ганхуяг, Б.Чимэгбаяр нарын нэхэмжлэлийн шаардлага болох ,738,230 /гурван сая долоон зуун гучин найман мянга хоёр зуун гучин/ төгрөгийг төлж барагдуулахаар болсон байх бөгөөд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 1817 УНК улсын дугаартай Ниссан датсун, 3545 УНЦ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,761.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 37,380.84 төгрөг, хариуцагч Х.Ганхуяг, Б.Чимэгбаяр нараас 37,380.84 төгрөгийг тус тус гаргуулан Хас банкны Долоон буудал тооцооны төвд буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хас банкны Долоон буудал тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Х.Ганхуяг, Б.Чимэгбаяр нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нарын, нэхэмжлэлийн шаардлага болох 3,738,230 /гурван сая долоон зуун гучин найман мянга хоёр зуун гучин/ төгрөгийг төлж барагдуулахаар болсон байх бөгөөд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 1817 УНК улсын дугаартай Ниссан датсун, 3545 УНЦ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,761.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 37,380.84 төгрөг, хариуцагч Х.Ганхуяг, Б.Чимэгбаяр нараас 37,380.84 төгрөгийг тус тус гаргуулан Хас банкны Долоон буудал тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД