Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 184/2016/01889/И |
Дугаар | 184/ШШ2016/01573 |
Огноо | 2016-12-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2016/01573
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Самбуугийн гудамж-47 өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 37 гудамж 16А тоотод оршин суух, эмэгтэй, НЗ92071009 регистрийн дугаартай, Шархүү овогт Ганчимэгийн Болормаад холбогдох
1 265 961 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Г.Болормаа нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-тай гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 16 гигабайт загварын Ай-Фон 5С маркийн гар утсыг 1 757 000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох “Үүрэн холбооны дараа төлбөрт Ай-фон 22 000 багц үйлчилгээний 22787972 тоот гэрээ байгуулж тус компаниас үүрэн холбооны багц үйлчилгээ авсан. Гэвч иргэн Г.Болормаа нь төлбөрөө төлөхгүй байх тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 1 087 992 төгрөг, ярианы төлбөрийн үлдэгдэл 177 969 төгрөг, нийт 1 265 961 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир миний бие хариуцагч Г.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 265 961 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний дотор бүрэн төлж барагдуулах хүсэлтийг хүлээн авч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Болормаа шүүхэд шүүхэд гаргасан тайлбартаа:
“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилж буй 1 265 961 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Г.Болормаад холбогдуулан 1 265 961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Болормаа нь ”Мобиком корпораци” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 22787972 тоот гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Г.Болормаагаас 1 265 961 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 1 265 961 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Болормаад холбогдох 1 265 961 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 17 466 төгрөг, хариуцагчаас 17 466 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 933 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигчид 1 265 961 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний дотор бүрэн төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ