Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 184/2016/01617/И |
Дугаар | 184/ШШ2016/01542 |
Огноо | 2016-11-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2016/01542
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 06-р бичил хороолол, Хасбаатарын гудамж 6/Б байр 81 тоотод оршин суух, эмэгтэй, ЧО58041004 регистрийн дугаартай, Чонос овогт Дэмидийн Даваанямын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Баруун салаа Одонт 23-р гудамж 18/Б тоотод оршин суух, эмэгтэй, ЦД69011301 регистрийн дугаартай, Боржгон овогт Лхамсүрэнгийн Эрдэнэбилэгт холбогдох
гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Л.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.Давааням миний бие 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12 000 000 төгрөгийг тус тус Л.Эрдэнэбилэгтэд бэлэн бусаар, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг бэлнээр, нийт 37 000 000 төгрөгийг тус бүрийг нь нэг сарын 7 хувийн хүүтэйгэрээ зээлүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд иргэн Д.Даваанямын нэхэмжлэлтэй иргэн Л.Эрдэнэбилэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 37 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага 37 000 000 төгрөгийн 27 700 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 9 300 000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүхийн зүгээс эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү. Гэрээнд заасан хугацаанд 9 300 000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэв.
Хариуцагч Л.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:
Бид шүүх хуралдааны явцад эвлэрлийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 37 000 000 төгрөг гаргуулахаас 27 700 000 төгрөгөөс татгалзаж, 9 300 000 төгрөгийг миний бие 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Давааням нь хариуцагч Л.Эрдэнэбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Л.Эрдэнэбилэг нь Д.Даваанямаас 2013 оны 12 дугаар сарын 09-нд 10 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-нд 5 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 23-нд 12 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 25-нд 10 000 000 төгрөг, нийт 37 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 37 000 000 төгрөгийн шаардлагаа багасгаж 9 300 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 9 300 000 төгрөгийг маргаангүйгээр, 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч 37 000 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 342 950 төгрөгийг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан тул нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Д.Даваанямын нэхэмжлэлтэй Л.Эрдэнэбилэгт холбогдох 37 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор 9 300 000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс 342 950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас 171 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ