Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2016/00600

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******ын *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******ын 3 дугаар багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

Зээлийн гэрээний үүргийн нийт 2046000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.******* нь 2012 онд сум хөгжүүлэх сангаас 3000000 төгрөгийн зээл авсан ба зээлийн гэрээ дууссан болно. Зээлийн хүүгийн төлбөрт 1134000 төгрөг төлсөн ба үлдэгдэлд зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2046000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сард багтаан төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

*******ын Сум хөгжүүлэх сангаас 2012 онд 3000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнээс 1134000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2046000 төгрөгийг нэн яаралтай төлж барагдуулна. Өөр маргах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч А.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн нийт 2046000 төгрөгийг нэхэмжлэгч *******ын *******т төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч А.*******ийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******ын ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 23843 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч А.******* нь зээлийн гэрээний үүргийн нийт 2046000 төгрөг нэхэмжлэгч *******ын *******т төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 23843 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ