Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2016/05479

 

2016 оны 10 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05479

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Мандал оффист оршин байгаа Мандал женерал даатгал ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 73 тоотод оршин суух, Дагийн тайж Пүрэвсүрэнгийн Пүрэвхүү /РД-СО85030810/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 62,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Пүрэвсүрэн нь 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мобиком корпораци ХХК-тай 20218860 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 94990306 дугаар авч ашигласан. 2013 оны 02 дугадар сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 01, 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлбөр нь 41,544 төгрөг болсон. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.11-т заасны дагуу хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 41,544 төгрөг, алданги 20,772 төгрөг, нийт 62.316 төгрөг болсон байна.

Мандал женерал даатгал ХХК нь Мобиком корпораци ХХК-тай Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Мобиком корпорацийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. Мобиком корпораци нь Мандал женерал даатгал ХХК-иас нөхөн төлбөрт 41,544 төгрөг хүлээн авсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.7-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөх төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэжээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-т зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

Иймд хариуцагчаас 62,316 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Мандал женерал даатгал ХХК нь иргэн П.Пүрэвсүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд П.Пүрэвсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн тул шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК нь П.Пүрэвхүүгээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 62,316 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Пүрэвхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэний улмаас нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Мандал женерал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Пүрэвхүүд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 74 74.5- ыг баримтлан 4,550 ийг улсын 俿 2602002965 2,275 төгрөг ч Мандал женерал даатгал ХХК- .

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД