Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2016/01305

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, 30-р байр, 20 тоотод байрлах, “Төгс зуурмаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон хороолол 44-97 тоотод оршин суух, эмэгтэй, ЧИ67021271 регистрийн дугаартай, Баяндуут овогт Доржбатын Баярсайханд холбогдох

 2 220 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Төгс зуурмаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Төгс зуурмаг” ХХКомпани нь бетон зуурмаг үйлдвэрлэдэг компани бөгөөд 2015 оны 9-р сарын 10-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх аман гэрээ байгуулан 1-р эмнэлгийн зам талбайд бетон нийлүүлэхээр иргэн Д.Баярсайхантай харилцан тохиролцсон. 2015 оны 9-р сарын 13-ны өдөр 7 200 000 төгрөгийн бетон зуурмаг болох 60 м.кубыг 1-р эмнэлгийн зам талбайд нийлүүлсэн. Урьдчилгаа төлбөр болох 5 000 000 төгрөгийг 2015 оны 9-р сарын 12-ны өдөр тушааж үлдэгдэл төлбөр болох 2 200 000 төгрөгийг бетон зуурмагаа нийлүүлж дууссаны дараа өгөхөөр тохиролцсон. Уг мөнгийг одоо болтол өгөөгүй байна.

Иймд бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 2 200 000 төгрөгийг харуцагч Д.Баярсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч “Төгс зуурмаг” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч Д.Баярсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Миний бие “Төгс зуурмаг” ХХКомпанийн нэхэмжилсэн 2 200 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын .01-ний дотор бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Төгс зуурмаг” ХХК нь хариуцагч Д.Баярсайханд холбогдуулан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Баярсайхан нь “Төгс зуурмаг” ХХК-ниас 2015 оны 9-р сарын 10-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан 1-р эмнэлгийн зам талбайд бетон нийлүүлэхээр тохиролцож,  2015 оны 9-р сарын 13-ны өдөр 7 200 000 төгрөгийн 60 м.куб  бетон зуурмаг нийлүүлсэн. болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Төгс зуурмаг” ХХК нь хариуцагч Д.Баярсайханаас 2 200 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2 200 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Төгс зуурмаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Баярсайханд холбогдох  2 200 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 25 075 төгрөг, хариуцагчаас 25 075 төгрөг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигчид 2 200 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ