Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2016/01152

 

 

 

 

 

 

 

 

 

      2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2016/01152

               Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***** хаягт оршин суух, /РД:*****6/ Буйрч овогт П* С*ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч:*****-1 тоот хаягт оршин суух, /РД:АЭ73032013/ Монгол овогт Цэвээнсүрэнгийн Шаарийбуу,

 

Хариуцагч: ****т оршин суух, /РД:*****2/ Монгол овогт Ц Б нарт холбогдох   

 

Зээлийн гэрээний үүрэгт 48,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.С би Ц.Ш хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 32,500,000 төгрөгийг хүүгүйгээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээ байгуулахдаа Ц.Шн төрсөн эгч Ц.Бны Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1/16102/, Товчооны зам 25/3 дугаар давхарт байх, өөрийн өмчлөлийн үлд хөдлөх эд хөрөнгийн барьцаалуулсан юм. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийг эргэн төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсаар 8 сар өнгөрөөд байна. Иймд Ц.Ш32,500,000 төгрөгийг алданги 16,500,000 төгрөгийн хамт, нийт 48,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулагч Ц.Бы өмчлөлийн улсын Ү-2205050074 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1/16102/, Товчооны зам 25/3 дугаар давхарт байх үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаар анх Ц.Ба, Ц.Шнарыг татсан байсан. Ба зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Ц.Б Ц.Ш итгэмжлэл олгоод эд хөрөнгөө барьцаалуулсан байдаг. Энэ тухайгаа хариу тайлбартаа дурдаж, итгэмжлэлийг хэрэгт хавсаргасан байдаг. Иймд Ц.Б хариуцагчаас татгалзаж байна. Зөвхөн Ц.Ш нэхэмжилж байна. П.Ср нь Ш хүсэлтээр 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад нийт 32,500,000 төгрөгийг хүүгүйгээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлдүүлсэн байдаг. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Шаарийбуу өөрийн эгч Б байр болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс товчооны замын 25/3 дугаар байрын 3 давхарт байрлах 3 тоот өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Гэрээний 3.5-д мөнгө хүлээн авсан баримтыг дэвсгэртээр нь бичиж мөнгөний дүнг бичиж талууд гарын үсэг зурсан байгаа. Зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн, зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахыг зээлдэгч нарт сануулсан байдаг. Тодорхой үр дүнд хүрээгүй учраас шүүхэд хандсан. Үндсэн төлбөр 32,500,000 төгрөг, үүнээс алдангийг гэрээнд зааж өгсөн байдаг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 2016 оны 10 дугаар  сарын 13-ны өдрийг хүртэл жилийн хугацаа болсон байдаг. Нэг хоногийн алданги 162,500 төгрөг үүнийг 36 хоногоор үржүүлээд нийтдээ 58,500,000 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэл 50 хувь хэтрэхгүй гэсний дагуу 16,500,000 төгрөг гээд үндсэн зээл алданги 48,750,000 төгрөгийг хариуцагч Ц.Ш гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Б миний бие нь БГД-ийн ТЗ-ийн 25-р байрны 3 тоотын 3-р давхарт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй хүн. Би энэ нэхэмжлэл гаргасан хүнийг танихгүй. Би дүү Шаарийбуудаа итгэмжлэл гаргаж өгсөн нь үнэн. Дүү бид хоёрын хэн нь ч энэ залуутай харьцаж ямар нэгэн баримтаар мөнгө аваагүй. Харин барьцаалах гэрээ бол үйлдэгдсэн. Ямар учиртай үйлдэж өгсөн нь дүү ШаЧингэлтэй дүүргийн цагдаад өгсөн өргөдөлд байгаа учир би нурших шаардлагагүй юм. Энэ нөхрийн нэрийг өөрийнх нь нэхэмжлэлээс л олж мэдэж байна. Мөн энэ залууг би танихгүй. Энэ хүн Надруу хоёр л удаа ярьсан. Эхний удаа албаны утсаар нэрээ хэлэлгүй ярьсан. Байраа суллаж өг гэж шаардсан, яахаараа би чамд байраа суллаж өгдөг юм бэ гэхэд. Шаарийбуу ахын найз Батаа надаас 33,000,000 төгрөгийг зээлсэн юм холбоогүй алга болчихлоо гэсэн. За тэгээд хэдэн хувийн хүүтэй зээлсэн юм бэ дээ гэхэд манай дүү түүнийг чинь авсан юм уу гэхэд үгүй Шаарийбуу ах аваагүй Батаа гэдэг найз нь авсан юм байгаа юм гэсэн.Тэгвэл чи наад хүнээ өөрөө ол л доо. Гэрээн дээр та хоёр байгаа юм чинь та хоёрыг шүүхэд өгнө гэхэд нь өг дөө чиний хэлсээр би байраа өгөөд л сууж байхуу гэсэн иймэрхүү л яриа болсон. Дараа нь ярьсан утас руу залгаж шалгахад Чингис хаан банкны утас байсан. Нэг залуу энэ утсаар надтай ярилаа хэн гэдэг юм бэ гэхэд утас авсан хүн би хэнийг ярьсныг яаж мэдэх юм бэ гэж утасны цаанаас өөр хүн хариулсан. Дараа нь ярихдаа та дүүтэйгээ нийлж залилан хийсэн учир шүүхэд өглөө гэсэн. Ингэж л 2 удаа ярьсан. Ш ах мөнгө аваагүй гэж надад хэлчихээд мөнгө авсан мэтээр нэхэмжлэлдээ бичжээ. Мөнгийг нь авсан эзэн нь байхад биднээс авах гээд яваад байдаг нь ёстой л өөрөө Батаатайгаа нийлж заллин хийх гээд байгаа нь харагдаж л байна шүү дээ. Ядаж л энэ хүний бидэнд мөнгө өгч авалцсан мөнгөний баримт нь байх ёстой байлгүй дээ. Хамгийн чухал баримтаа хавсаргаагүй л байна шүү дээ. Яагаад тэрний мөнгийг аваагүй хүнд үүргээ гүйцэтгээгүй гэж тэнэглээд байгаа нөхөр вэ. Би энэ хүнийг зохион байгуулалттайгаар луйвар хийж мэргэшсэн хүн байна гэж сэжиглэж байна. Энэ хүн хаана ямар ажил хийдэг;ямар луйвар хийх гээд байгааг хуулийн байгууллага шалгаж зөв зүйтэй шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна. С Б.Б гэдэг хүний мөнгө авсан нь үнэн төлөх нь үнэн болох өөрийн гараар бичсэн баталгаа, мөн Чингэлтэй дүүрийн цагдаад өгсөн дүү Ш өргөдөлийг хавсаргав гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.С нь хариуцагч Ц.Ш, Ц.Б нарт холбогдуулан 48,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Ш хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 32,500,000 төгрөгийг хүүгүйгээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл хугацаатайгаар зээлдүүлсэн..., гэрээний дагуу мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн..., зээлийн гэрээ байгуулахдаа Ц.Шаарийбуугийн төрсөн эгч Ц.Б өмчлөлийн Баянгол дүүргийн ***дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс** Товчооны зам *** дугаар давхарт байх, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалуулсан...” гэж тайлбарлаж байна.   

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...энэ залууг би танихгүй. ...Шаарийбуу ахын найз Батаа надаас 33,000,000 төгрөгийг зээлсэн гэж хэлсэн...  мөнгийг бэлнээр аваагүй...” гэж тайлбарлаж маргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.С нь хариуцагч Ц.Б татгалзсан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Бхолбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Ш холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж 32,500,000 төгрөгийг, 20 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлэх, зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна.   Мөн өдөр зээлийн гэрээний үүрэгт барьцааны гэрээ байгуулан Ц.Баярсайханы өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, 16102 Товчооны зам 25-р байрны 3-р орц 3 давхарт байрах 64 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2205050074 дугаартай гэрчилгээ, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Ц.Ша олгосон итгэмжлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр  зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зэлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба П.С нь 32,500,000 төгрөгийг зээлийн гэрээний 2.5-д зээлийг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр буюу гэрээ байгуулагдсан өдөр бэлнээр олгохоор тохирсон байх бөгөөд хариуцагч Ц.Ш уг мөнгийг хүлээлгэн өгсөн болох нь гэрээний 3.5-д “Мөнгө хүлээн авсан баримт:/дэвсгэрт, тоо ширхэг /20,000х1625 ширхэг/, мөнгөний дүн /тоогоор/ 32,500,000 гэсэн бичилтээр тогтоогдож байна гэж үзэв. Хариуцагч уг мөнгийг бэлнээр аваагүй, Батаа гэж хүн авсан, цагдаад өргөдөл өгсөн гэж тайлбарлан маргаж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь 32,500,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-наас өмнө бүрэн төлж барагдуулсан байхаар тохирсон боловч төлөөгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч уг мөнгийг  шаардах эрхтэй байна. Мөн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч алдангийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр тооцон алдангид 16,250,000 төгрөгийг нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалттай нийцэж байх ба зээлдэгчээс уг мөнгийг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Ц.Шаарийбуугаас зээлийн үндсэн төлбөр 32,500,000 төгрөгийг алданги 16,250,000 төгрөгийн хамт нийт 48,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээгээр хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ц.Шаарийбуу нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл  түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч Ц.Шаарийбуу нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр Ц.Баярсайханд итгэмжлэл олгосон байх бөгөөд тус шүүхийн удаа дараагийн дуудлагад хүрэлцэн ирээгүй, хариуцагч талын хүсэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудас болон утсаар удаа дараа мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, талуудын гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ш 48,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.С олгож, хариуцагч Ц.Б холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ш 401,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ст олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Ш нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан  Баянгол дүүргий-р хороо, Үйлдвэрийн баруун бүс,  Товчооны зам 5-р байрны-р орц  давхарт байрах 64 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН