Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2016/0612/И |
Дугаар | 131/ШШ2016/00627 |
Огноо | 2016-09-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2016/00627
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1956 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Би 1973 оноос 1974 оны 12 сарыг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1979 оны 01 сараас 1990 оны дуустал тус нэгдлийн жолоочоор ажилласан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1973 оноос 1974 оныг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчин, 1979 оноос 1990 оныг дуустал тус аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад жолоочоор тус тус ажиллаж байсан.
Иймд 1973 оноос 1974 оныг дуустал, 1979 оноос 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн 178 дугаар лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.******* 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн 178 дугаар лавлагаа, 1972 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч нь 1975 оны 06 сарын 15-нд цэргийн албанд татагдаж, 1978 оны 06 сарын 25-нд халагдсан байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн *******гийн 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар,
1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ