Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/00732/И |
Дугаар | 102/ШШ2016/05420 |
Огноо | 2016-10-14 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2016/05420
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2016/05420 |
Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр, 14 тоот хаягт оршин суух, Чонос овогт Банзрагчийн Мөнхгалсан /РД:ЧД69061674/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 57 дугаар байр 62 тоот хаягт оршин суух, Алтай овогт Чансаагийн Эрдэнэбаяр /РД:ЦВ70082063/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр 14 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Хархүүгийн Даваахүү /РД:ЧР78082806/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие тус шүүхэд нотариатч Ч.Эрдэнэбаяр, Х.Даваахүү нарт холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нотариатч Ч.Эрдэнэбаяраас татгалзаж, хариуцагч Х.Даваахүүд холбогдуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах орон сууц буюу өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ийм учир хариуцагч Х.Даваахүүгээс Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах орон сууц буюу өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхтэй дахин маргахгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Архустайд байрлах 000415246 дугаар гэрчилгээтэй, 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон зуслангийн байшин, 2.250.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Мөнхгалсанд шилжүүлэн өгч эвлэрч байна гэжээ.
Бусад өвлөгч болох Б.Одмаа, Б.Одсүрэн нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Өвлөгдөх хөрөнгөтэй холбоотой маргаан байхгүй, Х.Даваахүү, Б.Мөнхгалсан нарын эвлэрлийг баталгаажууулахад татгалзахгүй гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээ, бусад өвлөгчийн хүсэлтийг хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхгалсан нь хариуцагч Ч.Эрдэнэбаяр, Х.Даваахүү нарт холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотатиатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотариатч Ч.Эрдэнэбаярт холбогдох 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Х.Даваахүүд холбогдуулан өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Х.Даваахүүтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхтэй дахин маргахгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Архустайд байрлах 000415246 дугаар гэрчилгээтэй, 18644322117210 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон зуслангийн байшин, бэлэн 2.250.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхгалсанд шилжүүлэн өгөхөөр эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй буюу бусад өвлөгч болох Б.Одмаа, Б.Одсүрэн нар татгалзахгүй гэсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Даваахүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Мөнхгалсангийн нэхэмжлэлтэй Ч.Эрдэнэбаярт холбогдох 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Х.Даваахүүд холбогдох өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 54 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхтэй дахин маргахгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Х.Даваахүү нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Архустайд байрлах 000415246 дугаар гэрчилгээтэй, 18644322117210 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон зуслангийн байшин, бэлэн 2.250.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхгалсанд шилжүүлэн өгөхөөр эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50 хувь буюу 35.100 төгрөгийг хариуцагч Х.Даваахүүгээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ