Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, хонхор 2 гудамж 56 тоотод оршин суух, эмэгтэй, ЧО64071369 регистрийн дугаартай, Их Монгол овогт Туулайгийн Оюунчимэгийн  нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл Налайх дүүргийн Хаалга цонхны үйлдвэрийн мебелийн цехэд суурь машинч, мөн тус цехэд мебелчнээр тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хүнд нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгох боломжгүй байна. Иймд намайг 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хаалга цонхны үйлдвэрт мебелийн цехэд суурь машинчаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Их Монгол овогт Туулайгийн Оюунчимэг  нь 1983 оны 07 дугаар сарын 08-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл  Хаалга цонхны үйлдвэрийн мебелийн цехэд суурь машинчаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар,  052734 тоот хөдөлмөрийн дэвтэр,  Хаалга, цонх, ханын мебелийн комбинатын ашиглалтын захиргааны даргын 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот тушаал,  Модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1991 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 132 тоот тушаал, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, гэрч С.Хорлоо, Д.Долгормаа нарын мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Их Монгол овогт Туулайгийн Оюунчимэгийг 1983 оны 07 дугаар сарын 08-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл  Хаалга цонхны үйлдвэрийн мебелийн цехэд суурь машинчаар ажиллаж байсан  байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135  дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их Монгол овогт Туулайгийн Оюунчимэгийг 1983 оны 07 дугаар сарын 08-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл  Хаалга цонхны үйлдвэрийн мебелийн цехэд суурь машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ