Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2016/00548

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын ******* *******т ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч В.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1961 оны 04 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн *******анд төрсөн. Би Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг 1981 онд төгсөж, 1981 оны 07 сарын 07-ны өдрөөс Баянхонгор аймгийн *******ын хүн эмнэлэгт сувилагчаар ажилд ороод 1996 оны 07 сарыг хүртэл ажилласан. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 1997 онд группэд орсон. Миний 1981 оны 07 сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 524 тоот архивын лавлагаа, 1999 оны 07 сарын 06-ны өдрийн 2 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн *******ын Хүний эх эмчийн салбарын 1982 оны 09 сарын 23-ны өдрийн 30 дугаар тушаалын хуулбар, 1984 оны 07 сарын 25-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбар, 1985 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дугаар тушаалын хуулбар, 1987 оны 01 сарын 01-ны өдрийн 02 дугаар тушаалын хуулбар, 1994 оны 12 сарын 31-ний өдрийн 20 дугаар тушаалын хуулбар, 1995 оны 01 сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1993 оны 03 сарын 07-ны өдрийн баярын бичиг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч В.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч В.******* нь Баянхонгор аймгийн *******ын Хүний эх эмчийн салбар, хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 524 дүгээр архивын лавлагаа, 1999 оны 07 сарын 06-ны өдрийн 2 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн *******ын Хүний эх эмчийн салбарын 1982 оны 09 сарын 23-ны өдрийн 30 дугаар тушаалын хуулбар, 1984 оны 07 сарын 25-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбар, 1985 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дүгээр тушаалын хуулбар, 1987 оны 01 сарын 01-ны өдрийн 02 дугаар тушаалын хуулбар, 1994 оны 12 сарын 31-ний өдрийн 20 дугаар тушаалын хуулбар, 1995 оны 01 сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Хүний эх эмчийн салбараас шагнуулсан 1993 оны 03 сарын 07-ны өдрийн баярын бичиг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч В.******* нь 1984 оны 05 сарын 07-ны өдөр, 1986 оны 12 сарын 27-ны өдөр, 1989 оны 03 сарын 03-ны өдөр хүүхэд төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул ажилласан хугацаа тасраагүй гэж дүгнэв.

Иймд хүсэлт гаргагч В.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* 1981 оны 07 сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын хүний их эмчийн салбар, хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ