Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, горькийн 7 гудамж 186б тоотод оршин суух, эмэгтэй, ЧТ78042901 регистрийн дугаартай, Идэр нарт овогт Банзрагч Саранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Баганарангийн 86-16 тоотод оршин суух, эрэгтэй, ЧК74030514 регистрийн дугаартай, Боржигон овогт Долгорсүрэнгийн Одхүүд холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Саранцэцэг миний бие нь 1995 онд Д.Одхүүтэй танилцаж улмаар 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон.

Бидний хамтран амьдрах хугацаанд 1999 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү Тэмүүжин төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2002 оноос тус тусын амьдралтай болсон.

Хүү Тэмүүжин тусдаа амьдарснаас хойш миний асрамжид байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хариуцагч Д.Одхүүгээс хүүхдийн тэтгэлэг авахгүй ба дундын эд хөрөнгийн маргаагүй.Одхүү өөрөө хүсэлт өгсөн тул байхгүйд нь хэргийг шийдвэрлэж болно гэв.

 

Хариуцагч Д.Одхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Д.Одхүү миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Тэмүүжинг эх Б.Саранцэцэгийн асрамжид үлдээхийг мөн зөвшөөрч байна. Бидэнд ямар нэгэн маргаан байхгүй.

Би 2 сарын хугацаатай хөдөө явж байгаа тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Д.Одхүү, Б.Саранцэцэг  нар нь 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж 1999 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ  бүртгүүлсэн,  1999 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Тэмүүжинг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 433 тоот гэрлэлтийн гэрчилгээ, 01517731642 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд  гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.

Д.Одхүү, Б.Саранцэцэг нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч хариуцагч нар нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2002 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан  гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.Одхүү, Б.Саранцэцэг нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байгаа болно.

Гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 1999 оны 07 дугаар сарын 17-нд төрсөн хүү Тэмүүжинг эх Б.Саранцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь  хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласан болно.

Хариуцагч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн ба зохигч нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаангүй байгаа болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй гэж тайлбарласан тул улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Идэр нарт овогт Банзрагчийн Саранцэцэг, Боржигон овогт Долгорсүрэнгийн Одхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.    

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 1999 оны 07 дугаар сарын 17-нд төрсөн хүү Тэмүүжинг эх Б.Саранцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч нь  хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласныг дурдсугай.

 

4.Нэхэмжлэгч Б.Саранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ОЮУНЧИМЭГ