Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00181/И |
Дугаар | 134/ШШ2016/00162 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2016/00162
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй
Боржигин овогт Төмөрбаатарын Т.Алтаншагай /РД: ЕЙ76082419/-г албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-5-69 тоотод оршин суух, Төмөрбаатарын Алтаншагай нь удаа дараа архидан согтуурч нийтийн хэв журам зөрчсөн, урьд нь 2 удаа албадан эмчилгээнд хамрагдсан боловч дахин архи ууж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үндэслэлээр албадан эмчилгээнд явуулах саналтай байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь Т.Алтаншагайг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Боржигин овогт Төмөрбаатарын Алтаншагай нь архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй, нийгмийн хэв журмыг зөрчиж, удаа дараа эрүүлжүүлэгдэн захиргааны хариуцлага хүлээсэн, 2014, 2015 онуудад шүүхийн шийдвэрээр албадан эмчлүүлсэн боловч дахин согтууруулах ундаа хэрэглэсэн, цаашид архины дуршил буулгах, хордлого тайлах эмчилгээнд хамруулах шаардлагатай болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон комиссын дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 01, 2015 оны 06 дугаар сарын 13, 2015 оны 06 дугаар сарын 18, 2015 оны 07 дугаар сарын 28, 2015 оны 12 дугаар сарын 20, 2016 оны 01 дүгээр сарын 01, 2016 оны 01 дүгээр сарын 12, 2016 оны 06 дугаар сарын 07, 2016 оны 07 дугаар сарын 02, 2016 оны 08 дугаар сарын 27, 2016 оны 08 дугаар сарын 28, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдийн эрүүлжүүлсэн хүний бүртгэл, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т.Алтанцэцэгийн өргөдөл, 2016 оны 10 дугаар сарын 21-ний Т.Алтаншагайг, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Т.Отгоншагайг асуусан тэмдэглэл, Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаартай шийтгэвэр, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай шийдвэр, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэвэр зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Т.Алтаншагайг албадан эмчлэх газарт явуулан албадан эмчилж, түүнийг албадан эмчлэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Боржигин овогт Төмөрбаатарын Алтаншагай /РД: ЕЙ76082419/-г албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилсүгэй.
2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Т.Алтаншагайг албадан эмчлэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар шийдвэрийг өвчтэй этгээд эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ