Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 835

 

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2016/00835

                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******т  холбогдох, 46,860,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан үндсэн нэхэмжлэлтэй, 36,240,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бадамцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******* би 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр аас 40,000,000 төгрөгийн үнэтэй Кат Д-7 бульдозерийг худалдан авахаар тохиролцож 30,000,000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 15-нд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл уг бульдозер нь биет байдлын доголдолтой чанарын шаардлага хангахгүй байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр т буцаан өгсөн бөгөөд бид харилцан тохиролцож 2016 оны 3 дугаар сарын 01-нд миний төлсөн 40,000,000 төгрөгийг нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны дотор буцаан төлөх, хэрвээ уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногийн 0,3 хувийн алданги тооцох болзолтой төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Гэтэл нь одоог хүртэл огт мөнгө төлөөгүй тул төлбөр барагдуулах гэрээний үүргийн дагуу үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, 12 хоногийн алданги 1,440,000 төгрөг нийт 41,440,000 төгрөгийг аас гаргуулан өгнө үү.

Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Би тай 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр аман гэрээ байгуулж, бульдозер машиныг 100.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаанд 30.000.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг нийт 40.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 60.000.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцоод аас өөрийнх нь жолооч, техникч О.Бөхчулууныг авч  ажиллуулсан. Удалгүй уг автомашинд техникийн гэмтэл үүсч хэвийн ажиллахгүй болохоор нь руу утсаар худалдан авсан машиныхаа гэмтлийн талаар хэлэхэд засварчин явуулсан. Засварчин н.Нямсүрэн ирж машины шүүрийг сольсон боловч мөн адил халаад явахгүй болохоор нь дахин тай аман гэрээгээ цуцалж, эргүүлээд мөнгөө авахаар тохиролцсон. 2016 оны 03 дугаар сард нь миний мөнгийг эргүүлж төлнө гэх баталгааг  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай хамт ирж уулзаад 2016 оны 03 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулсан. Түүнээс хойш нь надад нэг ч төгрөг буцааж өгөөгүй. нь эхэн үедээ мөнгийг чинь өгнө гэсэн байр суурьтай байтал ******* гэх хүнд итгэмжлэл олгосноос хойш холбоо бариагүй.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д гомдолтой байна. Энэ хэргийг удаашруулж, дундуур орж намайг хохироосон. Иймд хариуцагч аас нийт 46.860.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“*******ын нэхэмжлэлтэй т холбогдуулан 41,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг гардаж аван нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул  дараах хариу тайлбарыг гаргаж байна. миний бие *******тай 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр аман хэлцлээр хариуцагч ын өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцон нэхэмжлэгч *******т 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд ******* нь мөн өдөр харилцан тохиролцсон урьдчилгаа 30,000,000 төгрөгийг бэлэн надад өгсөн. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг хүлээн авсан. Харин үлдэгдэл төлбөрөө 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй байхдаа буюу худалдсан Кат Д-7 бульдозерийг эвдрэл гараад байна гэж буцаахаар 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн үед шаардлага тавьж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ын өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг буцааж өгсөн. Нэхэмжлэгч ******* гэрээнээс татгалзсан тул миний бие өгсөн авснаа буцаахаар болж, өөрийн өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг буцаан авсан бөгөөд ******* нь аман хэлцэл байгуулснаас хойш нэг сарын хугацаанд Кат Д-7 бульдозерийг ашиглан үйл ажиллагаа явуулсан. миний өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг буцаан авсан бөгөөд ******* нь аман хэлцэл байгуулснаас хойш нэг сарын хугацаанд Кат Д-7 бульдозерийг ашиглан үйл ажиллагаа явуулсан. миний өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг буцаан өгснөөс хойш ******* нь 40,000,000 төгрөгөө авъя гэж удаа дараа утасдан дарамталж, миний гэр бүлийнхэн рүү утсаар дарамт үзүүлж эхэлсэн бөгөөд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, удаа дараа дарамт үүсгэсэн болно. ******* нь миний өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг нэг сарын хугацаатай ашигласан бөгөөд нэг сард 30,000,000 төгрөгөөр түрээслүүлдэг. Мөн оператор О.Бөхчулууныг ажиллуулахдаа сарын 1,500,000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцсон боловч цалинг нь өгөөгүй тул хариуцагч миний бие төлсөн, мөн Кат Д-7 бульдозерийг эврэлтэй байна гэхэд нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр засварын мэргэжилтэн н.Нямсүрэнд захиалга өгч 1,500,000 төгрөгөөр оношилгоо хийлгэхэд хүч дамжуулагч халж байна, гидрийн шингэн, шүүр зэргийг сольвол зүгээр болно гэхээр нь солиулах гэсэн чинь ******* нь энэ муу техникийг авахгүй буцаана гэсэн. Хариуцагч миний бие техникийн үйлчилгээ хийлгээгүй бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр техникийг Улаанбаатар хотод ирэхэд нь шууд техник үйлчилгээ н.Нямсүрэнгээр хийлгээд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол газар ХХК-нд 10,000,000 төгрөгөөр түрээсэлж гаргасан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод техник ирж, ажлын улирал нь дууссан. ******* нь миний өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг нэг сарын хугацаанд ажлын улиралд хэрэглэсэн бөгөөд сарын түрээсийн хохирол 30,000,000 төгрөг, операторын цалин 1,500,000 төгрөг, засвар үйлчилгээний 3,300,000 төгрөг, 34,800,000 төгрөгийн аман гэрээнээс татгалзаж хохирол учруулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага 41,440,000 төгрөгийн гэрээний хохирол 34,800,000 төгрөг, алданги 1,440,000 төгрөг, нийт 36,240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ******* нар нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр аман гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн бульдозер машиныг 100,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцоод тухайн өдөртөө машинаа авч яваад ажлуулж, ашиглаж эхэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа 30,000,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг нийт 40,000,000 төгрөгийг ******* нь т өгсөн бөгөөд үлдэгдэл 60.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл ******* нь т хандан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш автомашин чинь доголдоод байна гэсэн шаардлага тавьж, машиныг эргүүлж т буцаах тухай саналыг тавьсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээсээ худалдан авагч тал татгалзах саналыг тавихад нь нь машиныг буцааж авахаар тохиролцоод 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буцааж машинаа авсан. Анх машиныг худалдан авахдаа тай хамт ажилладаг байсан техникч О.Бөхчулууныг сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар тохиролцоод дагуулаад явсан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр машин доголдоод байна гэж хэлсний дагуу засварчин н.Нямсүрэнд 1.500.000 төгрөг өгөөд машинд оношилгоо хийлгэхээр явуулахад хүч дамжуулагчийн шингэн, шүүр зэргийг солино өөр зүйл засах шаардлагагүй гэсэн онош гарсан. Ингээд оношилгоо хийлгэсэн, машины сэлбэгийн төлбөрийг ******* болон нарын аль аль нь төлөхгүй гэх үндэслэлээр маргаан үүсээд 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр *******т худалдсан машинаа буцаан авсан нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“ миний бие *******тай 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр аман хэлцлээр хариуцагч ын өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцон нэхэмжлэгч *******т 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд ******* нь мөн өдөр харилцан тохиролцсон урьдчилгаа 30,000,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг хүлээн авсан. Харин үлдэгдэл төлбөрөө 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй байхдаа буюу худалдсан Кат Д-7 бульдозерийг эвдрэл гараад байна гэж буцаахаар 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн үед шаардлага тавьж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ын өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон аман гэрээнээс Монгол улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу татгалзсан болно. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Кат Д-7 бульдозерийг буцааж өгсөн. Нэхэмжлэгч ******* гэрээнээс татгалзсан тул миний бие өгсөн авснаа буцаахаар болж, өөрийн өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг буцаан авсан бөгөөд ******* нь аман хэлцэл байгуулснаас хойш нэг сарын хугацаанд Кат Д-7 бульдозерийг ашиглан үйл ажиллагаа явуулсан. миний өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг буцаан өгснөөс хойш ******* нь 40,000,000 төгрөгөө авъя гэж удаа дараа утсаар ярьж дарамталж, миний гэр бүлийнхэн руу утсаар дарамт үзүүлж эхэлсэн бөгөөд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, удаа дараа дарамт шахалт үүсгэсэн болно. ******* нь миний өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг нэг сарын хугацаатай ашигласан бөгөөд нэг сард 30,000,000 төгрөгөөр түрээслүүлдэг. Мөн оператор О.Бөхчулууныг ажиллуулахдаа сарын 1,500,000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцсон боловч цалинг нь өгөөгүй тул хариуцагч миний бие төлсөн, мөн Кат Д-7 бульдозерийг эвдрэлтэй байна гэхэд нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр засварын мэргэжилтэн н.Нямсүрэнд захиалга өгч 1,500,000 төгрөгөөр оношилгоо хийлгэхэд хүч дамжуулагч халж байна, гидрийн шингэн, шүүр зэргийг сольвол зүгээр болно гэхээр нь солиулах гэсэн чинь ******* нь энэ муу техникийг авахгүй буцаана гэсэн. Хариуцагч миний бие техникийн үйлчилгээ хийлгээгүй бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр техникийг Улаанбаатарт ирэхэд нь шууд техник үйлчилгээ н.Нямсүрэнгээр хийлгээд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол газар ХХК-д 10,000,000 төгрөгөөр түрээсээр гаргасан, мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатарт ирж, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хасу Энержи Интернэшнл ХХК-нд 30,000,000 төгрөгөөр түрээслэсэн. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод техник ирж, ажлын улирал нь дууссан. Нэхэмжлэгч ******* төлбөрөө авъя гэж удаа дараа утасдаж, утсаар дарамт үзүүлсэн тул 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлбөр тооцоо төлбөр барагдуулах гэрээг дүр үзүүлэн хийсэн болно. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн чөлөөт байдлын зарчим, үндэслэл, зохицуулалтыг зөрчиж, гэрээ хуулийн хүрээнд буюу хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байж, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийг бүрэн хангах, гэрээ хуулийн хүрээнд буюу хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байж, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийг бүрэн хангах, гэрээ хуулийн хүрээнд хүчин төгөлдөр байх нь гэрээний агуулга хүчин төгөлдөр байх, гэрээ байгуулж буй субъектын шинжээр хүчин төгөлдөр байх, гэрээний хэлбэр хүчин төгөлдөр байх, гэрээний субъектив талын хувьд хүчин төгөлдөр байх гэсэн шинжүүдийг зөрчсөн болно. Гэрээ субъектив талын хувьд хүчин төгөлдөр байх ойлголт нь гэрээ байгуулж буй дотоод зорилго, түүний гадаад илэрхийлэл хоёр нэгдмэл байх ойлголт бөгөөд сайн дураар чөлөөтэй буюу ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэх бодит боломжтой байх явдал юм. Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан байхад хариуцагч нь нэхэмжлэгч *******ын дарамт шахалтаар зайлшгүй төлбөр барагдуулах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн бөгөөд гэрээг байгуулах үед гэрээг чөлөөтэй, сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлэн байгуулах бодит боломж хязгаарлагдсан гэж үзэхээр байна. ******* нь миний өмчлөлийн Кат Д-7 бульдозерийг нэг сарын хугацаанд  ажлын улиралд хэрэглэсэн тул Монгол улсын иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээнээс татгалзсан тал нь үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу сарын түрээсийн хохирол 30,000,000 төгрөг, операторын цалин 1,500,000 төгрөг, засвар үйлчилгээний 3,300,000 төгрөг, 34,800,000 төгрөгийн аман гэрээнээс татгалзсаны хохиролыг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч ******* нь миний өмчлөлийн Кат Д-7 бульдозер буюу эд хөрөнгийн алдагдал, мөн зардлыг Монгол улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу төлөх үүрэгтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага 41,440,000 төгрөгийн гэрээний хохирол 34,800,000 төгрөг, алданги 1,440,000 төгрөг, нийт 36,240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Гэрээ байгуулагдаад цуцлагдсаны дараа 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* нь мөнгөө удаа дараа ирж нэхсэн. Миний бие тай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцоо барагдуулах гэрээг байгуулсан. Энэхүү  гэрээг байгуулахдаа талууд эрх тэгш байх, сайн дурын үндсэн дээр байгуулах зарчмыг алдагдуулж байгуулсан гэрээ гэж үзэж байна. Анх нь худалдах худалдан авах гэрээ байгуулчихаад гэрээний үүргээ өөрөө зөрчсөн, сүүлд нь чи хаана байна мөнгөө авъя гэж утсаар байнга дарамталж төлбөр тооцоог барагдуулах гэрээг байгуулсан учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс операторчин О.Бөхчулууны ажлын хөлс 1.500.000 төгрөг, машинд оношилгоо хийсэн н.Нямсүрэнд өгөх ёстой байсан 1.500.000 төгрөг, мөн тухайн маргаан бүхий машины эргэлтийн хугацаа намар байдаг учир түрээсийн олох байсан орлогын нөхөн төлбөрт 30.000.000 төгрөг, нийт 36.240.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч хариуцагч нар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээсээ татгалзсан тохиолдолд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар талууд өөрт учирсан хохиролоо нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг хасаад үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

“Хариуцагч тай худалдах худалдан авах гэрээг амаар хийсэн. Кат Д-7 бульдозер биет байдлын доголдолтой чанарын шаардлага хангахгүй байсан учир гэрээнээс татгалзсан. Хариуцагч хүлээн зөвшөөрч машинаа авсан. ын буруугаас болж гэрээнээс татгалзсан учир хариуцагчид хохирол учирсан гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан 46,860,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь нэхэмжлэгч *******т холбогдуулан 36,240,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

  1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, эд хөрөнгийн доголдолтой автомашиныг буцаан өгч, автомашины үнийн урьдчилгаанд төлсөн 40,000,000 төгрөг, алданги 1,440,000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, алданги 4,920,000 төгрөг,  өмгөөлөгчийн зардал 500,000 төгрөгийг нийт 46,860,000 төгрөгийг хариуцагч аас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч *******ыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээ зөрчснөөс хохирол учруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, өөрт учирсан хохирол 36,240,000 төгрөг нэхэмжилж байна гэж маргасан.

 

Хариуцагч нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Кат Д-7 бульдозерийг нэхэмжлэгч *******т 40,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, уг Кат Д-7 бульдозерийг түүнд шилжүүлэн өгч, 40,000,000 төгрөгөө бэлнээр хүлээн авсан болох нь зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 196 зүйлийн 196.1.1-д зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

Зохигч талууд гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

     Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. 

 

Гэтэл хариуцагч нь биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн тул нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох Кат Д-7 бульдозерийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буцаан өгсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

     Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг төлөх үүрэгтэй”, мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсныг хариуцагч хүлээн зөвшөөрч бульдвазорын үнэд төлсөн 40,000,000 төгрөгийг буцааж өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

 Зохигч талууд уг гэрээний үнэд төлсөн 40,000,000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр буцааж төлөхөөр “Төлбөр тооцоо барагдуулах” гэрээ байгуулсан талаараа маргаагүй. /хэргийн 3-р хуудас/

 

 Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь Кат Д-7 бульдозерийн үнэ 40,000,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч нь уг мөнгийг  төлөх үүрэгтэй болно.

 

 Хариуцагч нь 40,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол учирсан гэж маргасан боловч “Төлбөр тооцоо барагдуулах” гэрээнд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 40,000,000, төгрөгийг төлөхөөр заасан байх тул түүний тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар зохигч “Төлбөр тооцоо барагдуулах” гэрээг бичгээр хийж, гэрээндээ алданги тооцохоор тохиролцсон байгаа тул нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

 

           Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зардалд 500,000 төгрөг нэхэмжилсэн нь үүнд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Иймд хариуцагч аас үндсэн төлбөр 40,000,000 төгрөг,  алданги 6,360,000 төгрөг нийт 46,360,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгч *******т холбогдуулан 36,240,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

   Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул гэрээнээс учирсан хохирол 30,000,000 төгрөг, операторын цалин 1,500,000 төгрөг, засвар үйлчилгээний 3,300,000 төгрөг, алданги 1440,000 төгрөг нийт 36,240,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

          Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагчтай худалдах худалдан авах гэрээг амаар хийсэн. Кат Д-7 бульдозер биет байдлын доголдолтой чанарын шаардлага хангахгүй байсан учир гэрээнээс татгалзсан. Хариуцагч хүлээн зөвшөөрч машинаа авсан. ын буруугаас болж гэрээнээс татгалзсан учир хариуцагчид хохирол учирсан гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

          Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ.

 

            Хариуцагч биет байдлын доголдолтой чанарын шаардлага хангахгүй эд хөрөнгө шилжүүлсэн, уг эд хөрөнгөө догодолтой байснаа хүлээн зөвшөөрч авсан өгсөнөө буцаасан, мөн түүний 36,240,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн нь “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ний хөрөнгө үнэлсэн баримт, автомашин түрээслэх гэрээ, автомашин тоног төхөөрөмж түрээслэх болон хөлсөөр ажиллах гэрээ зэрэг баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэв.

 

           Иймд хариуцагч ын гэрээнээс учирсан хохирол 30,000,000 төгрөг, операторын цалин 1,500,000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 3,300,000 төгрөг, алданги 1440,000 төгрөг, нийт 36,240,000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдохгүй байх тул гэрээний нэг тал үүргээ зөрчиж гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

           

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохирол шаардах эрхгүй гэж үзэж, түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 186 дугаар зйүлйийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч аас 46,360,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч ын 36,240,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,820 төгрөг, хариуцагч ын сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн 340,000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 389,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.САНСАРМАА