| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/1088/И |
| Дугаар | 1008 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 1008
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “*******” СӨХолбооны нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 199 500 төгрөгийг сайн дураар, бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 725 төгрөгийг Хан-Уул дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6 725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ