Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 102/2016/04448/И |
Дугаар | 183/ШШ2016/00146 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2016/00146
2016 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2016/00146 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Урайнхай овогт Даваасүрэнгийн Цоодол /Регистрийн дугаар:ПЭ69123116/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , шүүх хуралдаан нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
нь 2015 оны 02 дугаар сард миний 12,000,000 төгрөгний үнэ бүхий цагаан хаш хөөргийг 7,000,000 төгрөгөөр, 2015 оны 4 дүгээр сард мөнгийг төлөхөөр тохиролцож авч явсан. нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг барагдуулахаар хэлцэл хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд түүнээс 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие 2015 оны 2 дугаар сард иргэн оос сан мөртэй цагаан хаш хөөргийг өөрийн ах д худалдуулахаар авсан нь үнэн. Гэвч ах цавтай байна гэж голоод аваагүй. 2015 оны 5 дугаар сард намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд хадам ах Мягмараас хамаатны дүү болох Батсүрэн гэгч нь хөөргийг хүнд үзүүлээд өгье гэж хэлээд авч яваад алга болсон. Дундговь аймагт хүнд зарсан гэж сонссон. д мөнгийг төлье гэж хугацаа тохирсон боловч миний ажил эхлэхгүй удааширч барагдуулж чадаагүй байна. Ажлын мөнгө орохгүй хойшлогдоод байгаа учир 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч гөөс хөөрөгний үнэ 7,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэгчээс хөөргийг авсанд маргаагүй бөгөөд хөөргийг шилжүүлэн авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.
Хөөрөгний үнэ болох 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл, талуудын тайлбараар тогтоогдож байхаас гадна хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гөөс 7,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гөөс 7.000.000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 126,950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ