Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00291

 

2016 оны 07 сарын 20 өдөр

        Дугаар 183/ШШ2016/00291

             Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь хэсгийг удирдлага болгон  

                                                                                                                     ТОГТООХнь:                                                                                                 

 

          1.*******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1233 төгрөгөөр багасгаж, хариуцагч ******* нь 1000,000 /нэг сая/төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28580 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 28550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                

          3.Энэхүү тогтоолыг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэ тогтоолд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            О.ОДГЭРЭЛ

 

                                            ШҮҮГЧИД                             Ц.САНСАРМАА

 

                                                                                          Д.ХУЛАН