2016 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2016/00367 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: Нэхэмжлэгч: *******,*******,*******, Нэхэмжлэгч: **************,*******-ийн нэхэмжлэлтэй, Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, ******* бид 2003 онд танилцан 2005 оноос нэг гэр бүл болсон. Ингээд өөрийн дагавар хүү М.*******ыг 2007 оны 01 дүгээр сарын 15-нд үрчлэн авч, овгийг солиулсан. хүү ******* нь өөрийн төрсөн эцэг Ц.Баасанжавтай ойр дотно харилцаатай бөгөөд ХБНГУ-д хамт амьдран суралцах болоод байна. Үүнийг төрсөн эцэг Ц.Баасанжав ч зөвшөөрч хүүгээ өөр дээрээ авч цаашид суралцах амьдрах нөхцлийг хангаж өгөхөөр тохиролцсон. Иймд *******ыг үрчлэн авсан үрчлэлтийг цуцалж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *******, ******* нарын гаргасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ. *******, ******* нар 2003 онд хүү *******ыг 4 настай байхад танилцан, улмаар гэр бүл болж, 2007 оны 01 дүгээр сарын 15-нд дагавар хүү *******ыг өөрсдийн нэр дээр үрчлэн авч, *******оор овоглосон болох нь Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 45/015538 дугаар үрчилсний, мөн өдрийн 45/015537 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар *******ыг *******, ******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүү *******ын эрх ашиг, сонирхолыг харгалзан үзэж, хүчингүйд тооцох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар хүү *******ыг үрчлэгч эцэг *******, төрсөн эх ******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 1999 оны 01 дүгээр сарын 08-нд төрсөн, хүү ******* /Регистерийнсдугаар:УМ0000000000/-ыг төрсөн эх *******ын асрамжид үлдээсүгэй. 3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ |