| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2016/05507/И |
| Дугаар | 00909 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 00909
| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2016/00909 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,******* холбогдох,
Хариуцагч: *******,******* холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99.366.872 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, нар нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хасбанктай 1080022784 дүгээр зээлийн гэрээ, 1080022784-01 дүгээр баталгаат ипотекийн гэрээ байгуулан, 62.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэй, өрхийн бусад хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот, ,,,, хаягт байрлах Ү-2205025893 улсын бүртгэлийн дугаартай, 69.4 мкв талбайтай орон сууцыг барьцаалуулсан. ******* нь банктай байгуулсан гэрээний гол нөхцөл болох хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авснаас хойш буюу 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 4.736.300 төгрөг төлөөд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээл төлөлгүй 421 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжэ авахгүй, утсаа авахгүй байх, уулзалт товлоход ирж уулзахаас татгалзсан зэрэг үйлдлүүдийг гаргаж, зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2-т заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрлээ. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч *******, нарын зээлийн дагуу төлбөл зохих зээлийн төлбөр нь үндсэн зээл 61.999.952 төгрөг, хүү 28.407.197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.115.812 төгрөг, нотариатын зардал 19.500 төгрөг, нийт 92.542.461 төгрөг болсон.
Мөн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж *******, нараас гэрээний дагуу төлбөл зохих зээлийн хүүгийн төлбөр нь зээлийн хүү 5.678.009 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.137.402 төгрөг байна. Иймд нийт 99.366.872 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний 3.2.10, баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хасбанкнаас авсан зээлийг авсан тул энэ зээлийн төлбөрийг төлөх ёстой гэв.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* нэхэмжлэлтэй, *******, нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 99.366.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* төлөөлөгч *******ийн “...зээлийн гэрээний дагуу *******, нараас үндсэн зээл 61.999.952 төгрөг, зээлийн хүү 34.094.206 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.253.214 төгрөг, нотариатын зардалд 19.500 төгрөг, нийт 99.366.872 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасанд хариуцагч ******* “...уг зээлийг авсан тул энэ зээлийн төлбөрийг төлөх ёстой” гэсэн хариу тайлбар гаргажээ.
*******, нар Хасбанктай 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1080022784 дугаар “Зээлийн гэрээ”, 1080022784-01 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-г байгуулж, 62.000.000 төгрөгийг 365 хоногт 36 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн,,, К 102-27 тоот 69.4 м.кв орон сууцыг барьцаалжээ.
Гэрээний дагуу зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн хүүд 62.700 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн хүүд 2.080.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүүд 2.504.800 төгрөг, үндсэн зээлд 48 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хүүд 89.000 төгрөг, нийт 4.736.500 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гүйлгээ хийгдсэн дансны хуулгаар нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч Хасбанк нь уг зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл61.999.952 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны 541 хоногийн зээлийн хүү 34.094.206 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.253.214 төгрөг, нийт 99.347.342төгрөгийг хариуцагч *******, нараас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох учир нэхэмжлэгчийн “...нотариатын зардалд 19.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч ******* “...уг зээлийг авсан, зээлийг төлж барагдуулна...” гэсэн тайлбар шүүхэд ирүүлсэн хэдий боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар ******* нь зээл авахыг хүссэн хүсэл зоригийг Хасбанкинд илэрхийлсэн гэж дүгнэхээр байна.
Шүүхээс хариуцагч *******, нарт 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны зарыг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэж, Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн “...хариуцагч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс хариуцагч т нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь танилцуулсан боловч хариу тайлбараа ирүүлээгүй болохыг дурдав.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******, нараас үндсэн зээл 61.999.952 төгрөг, зээлийн хүү 34.094.206 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.253.214 төгрөг, нотариатын зардалд 19.500 төгрөг, нийт 99.366.872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хасбанкинд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч *******, нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ипотекийн гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205025893 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн,,, К 102-27 тоот, 69.4 м.кв орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй, гэхдээ үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******, нараас 99.366.872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хасбанкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч *******, нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ипотекийн гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205025893 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн,,, К 102-27 тоот, 69.4 м.кв орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Хасбанкнаас 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 620.662 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 124.141 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, нараас 654.784 төгрөгийг гаргууланнэхэмжлэгч Хасбанкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД